АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД ТОДОРЧ, ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2019 оны 02-р сарын 04, 00:00

XVII жарны "Урвуулагч" хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн баярыг угтан аймгийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрээр 2018 оны ажлын амжилтаараа аймгийн “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА АЖИЛТАН”-аар шалгарсан хүмүүсийн шагналыг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан,аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавыл, ЗДТГ-ын дарга Х.Тилеген, ТЗУХ-ийн дарга Д.Ербол, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан нар гардуулав.

Хөдөлмөрийн аваргуудыг танилцуулбал:  Хөнгөн үйлдвэрийн салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар “Файнноос” ХХК-ийн слесарь Шабахбайн Апейхан, Хүнд үйлдвэрийн салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар хувиараа тээвэр эрхлэгч Д.Аргынгазы, Үйлчилгээний салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар “Тирлик зах”-ын ажилчин Зейнолдагийн Багдат, Шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгч Рымханы Аманкелди, Тэргүүний менежерээр Алтанцөгц сумын 3-р багийн худалдаа эрхлэгч Хамзагийн Баршагүл, Байгаль орчны салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар Толбо сумын ЗДТГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Хуанышын Бахытхан, Шинжлэх ухаан, боловсролын салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар Дарын цогцолбор сургуулийн Орос хэлний багш Сайлауын Айжанар, Цэнгэл сумын Хүүхдийн цэцэрлэгийн туслах багш Магазын Нарша, Соёл, урлаг, спортын салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар Тамирчин /Спортын мастер/ Рысбекийн Жасулан, Эрүүл мэндийн салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар НЭ-ийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, мэс заслын эмч Асхабылын Данабек, НЭ-ийн Хагалгааны сувилагч Мусатын Үмиткер, Дэлүүн Сум дундын эмнэлгийн дотрын эмч Мамбарын Нурсауле, Санхүү, банк, эдийн засаг, бүртгэлийн салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар Холбооны газрын нярав Бодаубайн Баян, Төрийн захиргааны салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар МАНУТХГ-ын ХЗ-ны дарга Сайполдагийн Медеухан, Хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн аварга”-аар Буянт сумын Мал эмнэлгийн тасгийн дарга Очирын Гаваадулам, Сагатбайн Турсын нарыг тодруулан шагналаа.

Өөрсдийн идэвхи зүтгэл, хөдөлмөр бүтээлээрээ манлайлан ажилласан аймгийн хөдөлмөрийн аварга, алдартнууддаа баяр хүргэе. 
Н.Ерлан
2019.02.04