Аймгийн засаг дарга А.Гылымхан ОУ-ын олимпиадын хүрэл медальтан С.Арманбекийг хүлэн авч хүндэтгэл үзүүлэв

2019 оны 02-р сарын 04, 00:00

Өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан Казахстан услын Алмата хотод зохион байгуулагдсан Oлон улсын математикийн XVI олимпиадаас хүрэл медаль хүртсэн Солтанмуратын Арманбекийг хүлээн авч, баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.

Мөн аймгийн Засаг даргын зүгээс Oлон улсын математикийн олимпиадын хүрэл медальтан С.Арманбект энэ удаагийн олимпиадад оролцохдоо гаргасан зардлыг шийдвэрлэж өгөх болсныг хэлж, цаашид дэлхийд өрсөлдөх чадвартай сурагчдыг улам дэмжиж ажиллахаа илэрхийлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Н.Ерлан 
2019.02.04