АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ЦОЛ ОЛГОВ

2019 оны 02-р сарын 05, 00:00

Улиран одож буй “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилд хурдан хүлгээ уяж сойж, аймаг сум, бүсийн наадамд айраг түрүү авч амжилттай уралдаж, аймгийн алдарт уяачийн болзол хангасан 14 уяач XVII жарны ‘’Урвуулагч’’ хэмээх ‘’Шороон гахай’’ жилийн сар шинийн босгон дээр “АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ цол хүртлээ.

Аймгийн алдарт уяачаар Буянт сумын харьяат Хярхуухайгийн Баатар, Бугат сумын харьяат Баянжаргалын Амаржаргал, Алтанцөгц сумын харьяат Хауметбайн Сермурат, Дауитханы Сетерхан,Хүрэлбаатарын Бат-Очир,Манкейгийн Заманбек, Алтай сумын харьяат Бапарын Хайырхалым, Булган сумын харьяат Бодоубайн Серик, Цэнгэл сумын харьяат Тикейн Маханбет, Даржаагийн Саябек, Табысханы Шынарберген, Өлгий сумын харьяат Мадениетийн Көримбай, Сагсай сумын харьяат Хайзымын Байболат, Сынапбергений Салдат нар тодорч, “Аймгийн алдарт уяач”-ын цолоор энгэрээ мялаалаа.

Тэдний шагналыг аймгийн удирдлагууд болон аймгийн Морин Спорт Уяачдын Холбооны төлөөллүүд гардуулж баяр хүргэв.

Н.Ерлан
2019.02.05