ХАМГИЙН ӨНДӨР НАСТАЙ БУУРЛУУДЫН АМАР МЭНДИЙГ АЙЛТГАН ЗОЛГОЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 02-р сарын 11, 00:00

Өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан аймгийнхаа хамгийн өндөр настай ахмад буурлуудын амар мэндийг айлтган золголоо.

Тухайлбал: Өлгий сумын 4-р багийн өндөр настан Оросын Кабей /110 настай/, 11-р багийн өндөр настан Зардыханы Айкеш /100 настай/, 6-р багийн өндөр настан Хусманы Батима /101 настай/ нарын гэрт нь очиж, амар мэндийг айлтган Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулан өгч, хүндэтгэл үзүүлэв.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 100 буюу түүнээс дээш насны 9 өндөр настан эрүүл энх аж төрж байна.

Үүнд:

1. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 7-р багийн өндөр настан Е.Нургайша / 100 настай/
2. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4-р багийн өндөр настан Хавдырал Шаней /100 настай/
3. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5-р багийн өндөр настан Ажахын Ивин /101 настай/
4. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 5-р багийн өндөр настан Мединешийн Дина /107 настай/
5. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р багийн өндөр настан Оросын Кабей /110 настай/
6. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11-р багийн өндөр настан Хусманы Батима /101 настай/
7. Баян-Өлгий аймгийн Толбо сумын 1-р багийн өндөр настан Мухамеджаны Жамикей /100 настай/
8. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5-р багийн өндөр настан Айрашын Багий /100 настай/
9. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6-р багийн өндөр настан Зардыханы Айкеш /100 настай/

Нийт ахмад буурлууддаа эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Н.Ерлан
2019.02.11