Аймгийн Засаг Дарга АЙПИЙН ГЫЛЫМХАНЫ 

Төрсөн он: 1963

Төрсөн газар:  Баян-Өлгий аймаг Дэлүүн сум

Овог:  Молхы

Ам бүл:  7

Мэргэжил: Инженер Эдийн засагч

Эрдмийн зэрэг: Техникийн ухааны Магистр

Боловсрол :

1982 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 10 жилийн сургуулийг алтан медалиар

  • ​1987 онд Политехникийн дээд сургууль.
  • 1994 онд Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний сургалт
  • 2003 оноос ОХУ-ын Барнаул хотод Удирдлагын академид.
  • ​2004 онд Унгар улсад Нефть олборлох, боловсруулах дэд курст.

Ажлын туршлага :

  • 1987-1996 онд Аймгийн Тээврийг Удирдах газарт тоо бүртгэгч, эдийн засагч, ашиглалтын хэлтсийн дарга
  • 1996-1999 онд Автотранс ХК-ны дэд захирал.
  • 1999 оноос   өнөөг хүртэл Тулпар ХК-ны захирал.
  • 2002 оноос НИК ХК-ны Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга.
  • 2006 оноос Жарменке ХХК-ны ТУЗ-ын дарга.
  • 2010 оноос НУР ХХК-ны ТУЗ-ын дарга.
  • 2016 оноос Аймгийн Засаг Даргаар томилогдон ажиллаж байна.

Сонгуульт  ажил :

  • 2000 оноос Аймгийн ИХТ-д 3 удаа сонгогдож ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч,  ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга.
  • 1998-2005 онд АС Залуучуудын холбооны дарга.
  • 2000-2004, 2004-2008,2008-2012, 2012 оноос МАН-ын Бага хурлын гишүүн.
  • 2008-2016 онд Аймгийн МАН-ын хорооны орон тооны дэд дарга, дэд дарга.
  • МАН-ын XXIII,XXIV, XXV  XXVII их хурлын төлөөлөгч.
  • 2000 оноос Аймгийн  Авто сургуулиудын Холбооны дарга.

Гавьяа шагнал :

  • 1999 он Худалдаа, аж үйлдвэрийн тэргүүний ажилтан.
  • 2004 он Онц Тээвэрчин.
  • 2006 он Хөдөлмөрийн Хүндет медаль.
  • 2007 он Алтан гадас одон
  • 2012 Нефтийн Тэргүүний ажилтан.

                              АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ШАРИВЫН ХАВЫЛ

     1962 оны 11 дүгээр сарын 11-нд Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн.

      1971-1981 онд сумын 10 жилийн сургууль, 1981-1986 онд Улаанбаатар хотод Политехникийн дээд сургуулийг Гидроинженер мэргэжлээр тус тус төгссөн.

     1986-1992 онд аймгийн Усны аж ахуйг удирдах газарт мастер, инженер, ахлах инженер, 1992-2003 онд хувиараа бизнес эрхэлсэн.

     2003-2004 онд Цагааннуурын Шалган нэвтрүүлэх боомтын барилгад захиалагч инженер

     2004-2008 онд Толбо сумын Засаг дарга, 2009-2016 онд Толбо сумд тоосгоны үйлдвэр байгуулан 60-аад хүнийг ажлын байртай болгож “Толбожай” ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байсан.

Авсан гавьяа шагнал:

    Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, Үйлдвэр худалдаа, барилга, хөдөө аж ахуйн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан.

 

  • Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, ялангуяа боловсрол соёл, эрүүл мэндийн салбарын хүрэх түвшинг тодорхойлж иргэн бүр эрүүл чийрэг, эрдэм боловсролтой байх нөхцөлийг бүрдүүлэх 
  • Орон нутгийн эрдэс баялаг, түүхий эдэд тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын хүрээг өргөтгөх замаар, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
  • Жижиг дунд үйлдвэр, хувийн хэвшил, ард иргэдийн үүсгэл санаачлагыг дэмжих замаар иргэн бүр ажилтай, орлоготой болох арга хэмжээ авах 
  • Төр засгийн үйл ажиллагаанд иргэний оролцоог нэмэгдүүлэх, Төрийн албаны хариуцлагыг дээшлүүлж, шударга, ил тод, авлига хүнд сурталгүй, шуурхай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангах зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн.

Аймгийн Засаг даргын 2017 – 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг толилуулж байна.

ТАТАЖ АВАХ

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2017-2020 он

ТАТАЖ АВАХ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Х.ТИЛЕГЕН

Аймгийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

-Харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах

-Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах

-Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах

-Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох

-Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах

-Төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах

-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагааг хангаж, аж ахуйн талаар үйлчлэх.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.ЕРБОЛ

Үйл ажиллагааны зорилго

  • Аймгийн хэмжээнд төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөгөө, дэмжлэгээр хангах;
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг ерөнхий арга зүйгээр хангаж зохион байгуулах, хууль тогтоомжийн биелэлтийг тооцон дүгнэх;
  • Нутгийн захиргааны байгууллагын боловсон хүчний бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, тэдгээрийг сургах, давтан сургах;
  • Төрийн албанд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;
  • Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа, шинжилгээ хийх;
  • Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын бодлого боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулж, зохицуулах 

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ДАРГА КАЗБЕКИЙН БЕКЖАН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО

Хүн ам зүй, хүний хөгжил,  нийгмийн халамж хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, ядуурал, хүүхэд гэр бүл, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд,  жендэрийн асуудал, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, эрүүл мэнд, биеийн тамир спорт, иргэний нийгмийн байгууллагууд болон нийгмийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого шийдвэр,  хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулахад оршино. 

ҮНДСЭН ЗОРИЛТ

  1. Боловсролын хөгжлийн стратегийг тодорхойлж, бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө өгөх, судалгаа хийх, мэдээллээр хангах.
  2. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн урт хугацааны стратегийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх.
  3. Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн талаар стратеги, бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, судалгаа хийх, мэдээллээр хангах.
  4. Соёл, урлаг, хүүхэд залуучууд, биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, орон нутгийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх, судалгаа хийх, мэдээллээр хангах
  5. Нийгмийн салбарын талаар гарсан хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих, үр дүнд үнэлгээ өгөх, сурталчлах, Засгийн газрын  үйл ажиллагааны мөрийн  хөтөлбөрийн биелэлтийг хангуулах
  6. Нийгмийн бодлогын чиглэлээр Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэх
  7. Нийгмийн салбарын ажиллагсдын ажлыг дүгнэх, үнэлэх, шагнан урамшуулах, шагнал урамшуулалд тодорхойлох.

 

САНХҮҮ ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Х.ЕРБОЛ

Үйл ажиллагааны зорилго

Аймгийн төсвийн дунд хугацааны төсөөлөл болон жилийн төсвийн төлөвлөгөөний төсөл боловсруулан хэлэлцүүлж батлуулах, төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хуваарилалт, төрийн сангийн үйлчилгээний чанарыг сайжруулах төсвийн гүйцэтгэлийг цаг хугацаанд тайлагнах, аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, бүртгэл хөтлөлт тайлан гаргалтыг сайжруулах, төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулахад оршино.

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга З.БОЛАТ

Үйл ажиллагааны зорилго

Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хүнс, хөрөнгө оруулалт, барилга хот байгуулалт, архитектур төлөвлөлт, дэд бүтэц, байгаль орчин, уул уурхай,  газрын харилцаа, хөдөө аж ахуйн асуудлаар аймгийн хөгжлийн стратеги бодлогыг төлөвлөж, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих, хяналт үнэлгээ - шинжилгээ үнэлгээ хийхэд оршино.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА Ө.ХУРАЛАЙ

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ЗОРИЛГО

  1. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагуудын эрх зїйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлүүдийг хангуулах,
  2. Аймгийн Засаг даргаас хууль, хяналтын байгууллагуудтай харилцан ажиллах болон эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах,
  3. Засаг даргыг хууль зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангах,
  4. Хууль тогтоомжийн системчлэл, эрх зүйн сургалт сурталчилгаа хийх,
  5. Иргэд, байгууллагад хууль тогтоомжийн лавлагаа, сангаар үйлчлэх,
  6. Нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, ажлыг зохицуулах,
  7. Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлагийн орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааг бодлого зохицуулалтаар хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлнээ хийх.
  8.  Нутгийн захиргааны байгууллагуудад хууль зүйн асуудлаар туслалцаа үзүүлэх,
  9. Төрийн байгууллагын ил тод байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах,
  10. Төрийн архивын үйл ажиллагааг эрхлэх, байгууллагуудын архивын ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахад оршино. 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА, ДЭД ХУРАНДАА Г.ЛХАГВАСҮРЭН

Цэргийн штабын үйл ажиллагааны зорилго

ЭРХЭМ ЗОРИЛГО

Батлах хамгаалах бодлого, хууль, тогтоомж, шийдвэр, тэдгээртэй уялдуулан гаргасан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэнд хяналт тавих, цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах, байгууллага, албан тушаалтан, иргэдэд мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд оршино.

ҮНДСЭН ЗОРИЛТ

Штабын үйл ажиллагаа нь дараахь үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд оршино:

  1. Батлан хамгаалах талаархи бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
  2. Хуульд заагдсан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  3. Цэрэг-техникийн тоо бүртгэл хөтлөх;
  4. Цэрэг халалт, татлага, дүйцүүлэх албаны үйл ажиллагааг зохион байгуулах;
  5. Цэргийн бэлтгэл үүрэгтний дайчилгааны болон дайчилгаатай сургуулийн бэлтгэлийг хангах;
  6. Нутаг дэвсгэртээ байрлаж байгаа зэвсэгт хүчний цэргийн анги, байгууллагатай хамтран ажиллах;
  7. Үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгсэл, цэргийн зориулалттай химийн хорт бодисын хөнөөл, хордуулалт, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас сэргийлэх, иргэдийг хамгаалах, аврах, тэмцэх, хор уршгийг арилгах арга ажиллагаанд бүх нийтийг сургаж бэлтгэх, энэхүү арга ажиллагааг удирдан зохион байгуулах;
  8. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг орон нутагт зохион байгуулах.

ТАСГИЙН ДАРГА: Х.ВИТА

Ажлын утас: 70423325

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн тухай

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн тогтоох тухай” 67 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс нь Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасагтай байхаар баталсны дагуу тасгийн дүрэм, журмыг боловсруулж үйл ажиллагаагаа явуулж байв.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 296 дугаар тогтоолоор Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн бүтцээс тусад байхаар баталж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын эрхлэх асуудлын хүрээний тасаг болгосонтой холбогдуулж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны ..... дугаар тушаалаар тасгийн бүтэц орон тоо, дүрмийг шинэчлэн батлуулсан.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, нутгийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.

Энэ нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаврыг үнэлэх замаар аймгийн Засаг даргын бүтцийн нэгжүүдийн болон бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжийн ажлын ерөнхий чиг үүрэг:

- Аймгийн Засаг даргын үйл ажиллагаа /тухайн жилийн/-ны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үнэлгээний дүнг Тамгын газрын дарга, Засаг даргад танилцуулах

- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Үндэсний хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээний орон нутагтай холбоотой заалт /зорилт/-ын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх

- Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, бусад байгууллагын болон сумын Засаг даргын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үнэлгээний дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд болон холбогдох албан тушаалтанд танилцуулах

- Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн орон нутагтай холбоотой заалтын биелэлтэд хяналт-шинжилгээ хийх, шаардлагатай тохиолдолд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх

- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх

- Төсвийн ерөнхийлөн захирагч аймаг, сумын Засаг дарга нар болон бусад байгууллагын дарга, эрхлэгч нартай байгуулсан батламж, үр дүнгийн гэрээний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх

- Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал, санаачлага гаргах

- Сумын Засаг даргын Тамгын газрын болон бусад байгууллагын ажилтнуудад хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.

1

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

       1996 онд Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлагдсаны дагуу   тус оноос «Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал» хэмээн нэрлэгдэх болсон НӨУБ нь урьд  35 тойрогоос /1996 онд 30 тойрогтой байв/ сонгогдсон 35 төлөөлөгчдөөс бүрддэг бөгөөд  2004  он хүртэл  9 тэргүүлэгч,  2008 оноос  11 тэргүүлэгч,  4  байнгын хороо  (2008 он хүртэл «Байнгын Зөвлөл» гэж байсан)-гоор үйл ажиллагаагаа явуулж байсан бол  Монгол Улсын Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  сонгуулийн тухай шинэ хуулийн дагуу явагдсан 2012 оны орон нутгийн  сонгуулиар 33 төлөөлөгчөөс бүрдэж 11 Тэргүүлэгч, 4 байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. .   

        Мөн Орон нутгийн өмчийн алба болон Гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах  салбар зөвлөл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг  цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссууд  аймгийн ИТХ-д харъяалагдан,   ИТХ-ын даргын удирдлагын  доор  үйл ажиллагаагаа  явуулдаг юм.

Аймгийн ИТХ –ын Ажлын алба

НӨУБ-аас өөрийн эрх хэмжээний хүрээнд  зорилт, чиг үүрэг,  бүтэц, зохион байгууллалтыг нь тогтоосон  АЖЛЫН АЛБАНЫХАН  Хурлын хэвийн үйл ажиллагааг хангахад  бүх  талын туслалцаа үзүүлэх үндсэн   үүрэг  буюу  Хурлын бичиг хэрэг,  архив, унаа, аж ахуй, санхүүгийн асуудлыг дагнан хариуцах, Хурлын хуралдаан болон Тэргүүлэгчдийн хуралдааны үед  зохицуулах, бичиг баримт боловсруулах, туслах, Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааны бэлтгэл ажил болон хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх  ажлыг зохион  байгуулах, хяналт, шалгалт, судалгаа явуулахад Хурлын нэрийн  өмнөөс оролцох зэрэг үүргүүдээ амжилттай биелүүлж, Хурлын байгууллагын нэр хүндийг өргөх, төлөвшүүлэн хөгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх үйлсэд  зохих хувь нэмрээ  оруулж байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ерөнхий менежерийн  удирдлагын доор ажиллах  ажлын алба нь өнөөдөр   даргын туслах бөгөөд архивчин  М.Баршагүл, Хэвлэл  мэдээллийн ажилтан З.Рысбек,  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах  ажил хариуцсан ажилтан Х.МаргуланХурлын дотоод ажил хариуцсан эрх бүхий албан тушаалтан Т.Саулегүл, ня-бо Х.Сьезд, жолооч Ш.Бердихан нарын бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 

Зорилго

Гадаад буюу нийгэмд чиглэсэн зорилго:

- Баян-Өлгий аймгийн хэмжээнд иргэний оролцоонд тулгуурласан үр ашигтай бүтээлч шударга тогтолцоог хөгжүүлэх

- Дотоод буюу өөрийн зорилго:

- Мэдлэгийг эрэн сурвалжилдаг, олж цуглуулдаг, шинээр бий болгодог, хадгалдаг, системтэй түгээн дэлгэрүүлдэг, бүтээлч чадварлаг суралцагч байгууллага болох

Байгууллагын зорилго:

Баян-Өлгий аймгийн иргэдийг аймгийн удирдлагатай амьд холбоогоор холбох, иргэд аймгийн удирдлага хамтран аймаг, түүний оршин суугчдын аж амьдралын асуудлыг оновчтой шуурхай үр ашигтай тогтвортой шийдвэрлэдэг бүтээлч хамтын ажиллагааг бий болгох

Үйл  ажиллагаанд хориглох зүйлс

- Сонгууль зохион байгуулах, хорооны хуралд зохион байгуулалтын асуудал оруулах

- Шүүн таслах үйл ажиллагаа явуулах

- Улс төрчид , улс төрийн нам, улс төрийн үзэл суртлын сурталчилгаа хийх

- Ашгийн төлөө ажиллах, ашгийн төлөө ажилладаг, ажиллаж байгаа хүмүүс, байгууллагад үйлчлэх

- Өрсөлдөгч талуудын аль нэгний ашиг сонирхолд үйлчлэх

- Хувийн ашиг сонирхолд үйлчлэх

- Хотын удирдлага болон төрийн захиргааны төв байгууллагын нэрийн өмнөөс ямар нэг амлалт авах, баталгаа гаргах

Чиг үүрэг

Аймгийн Иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулж, орон нутгийн тулгамдсан асуудлуудын нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих;

Сумдад "Иргэний танхим" байгуулах арга зүйн туслалцаа үзүүлэх, шууд ардчиллыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

Аймгийн иргэдийн төлөөлөгчийн хуралтай харилцах ажиллагааг зохион байгуулах;

Иргэний оролцоо шууд ардчиллыг хөгжүүлэх асуудлаар сургалт семинар зохион байгуулах, гарын авлага материал бэлтгэх, тараах;

Аймгийн иргэд, олон нийтийн санаа бодлыг судлах, социологийн асуулга явуулах, хэвлэл мэдээллийн сурталчилгаа эрхлэх;

Дотоод үндсэн зарчмууд

- Ил тод нээлттэй ардчилсан байдал

- Харилцан бие биеээсээ суралцсан хамтач үйл ажиллагаа

- Харилцан бие биенээ хүндэтгэсэн найрсаг харилцаа

- Хөдөлмөрийн хуваариар хуваарьлагдсан боловч шаардлгатай нөхцөлд хамтарсан хүчин чармайлт

- Аливаа саад бэрхшээлийг гэтлэн ажлаа хурдан шуурхай чанартай гүйцэтгэх эрмэлзлэл