2007 онд ОХУ-ын Алтайн хязгаарт зохион байгууллагдсан “Алтай бидний нийтийн гэр” олон улсын бага хуралд аймгийн ИТХТ-ийн дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцож өөрсдийн байр суурь, бодол, санаагаа дэвшүүлээ.

2007 онд Алтайн хязгаарын Амбан захирагч А.Б.Карлинтай албан ёсны уулзалт хийж Баян-Өлгий аймаг, Алтайн хязгаарын хооронд худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж гарын үсэг зурав.

2007 онд  ОХУ-ын Горно-Алтай хотын хүүхдийн зусланд 30 гаруй сурагчдыг амруулах ажлыг зохион байгууллаа.

2008 оны 3 дугаар сард Алтайн хязгаарын хурлын төлөөлөгчид Белаусов, Андрев нар манай аймагт ирж Баян- Өлгий аймаг, Алтайн хязгаарын хооронд худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан соёлын ажиллагааны тухай дэлгэрэнгүй ярилцав. 

2009 оны 4 сард ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул хотын Политехникийн Их сургуулийн захирал, дэд захирал гадаад харилцааны ажилтан нар ирж тус аймагт орос хэлний лицей сургууль байгуулсан.

2009 оны 7 сарын 11-14 ны хооронд ОХУ-ын Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Говорин Борис Александрович манай аймагт айлчилсан.

2010 онд  Ташантын гаалийн цогцолборыг байгуулах хүрээнд, ОХУ-ын Алтайн БНУлс, МУ-ын Баян-Өлгий аймаг, БНХАУ-ын ШУӨЗО-ны гадаад эдийн засгийн харилцааны цаашдын хөгжлийн талаархи хурлын протоколд гарын үсэг зурав.

2011 оны 2 дугаар сарын 25 ны өдөр тус аймагт ОХУ-ын Алтайн БНУлсын хилийн бүрэн эрхт төлөөлөгч х/а Г.Г.Хабиев тус аймгийн Цагааннуур дахь хилийн бүрэн эрхт төлөөлөгч х/а Ц.Түвшинжаргал нар хил, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаархи албан ёсны уулзалт хийв.

2012 оны 7 дугаар  сарын  27-ны өдөр “Алтай бидний нийтийн гэр” ОУЗЗ-ийн ээлжилт 11-дэхь удаагийн хурал тус аймагт хуралдаж, бэлтгэл ажлыг нь сайн хангаж, хурал өндөр хэмжээнд болж өнгөрлөө.

2012 онд ОХУ-ын Алтайн хязгаарын амбан захирагч А.Б. Карлины урилгаар Засаг дарга, ЗДТГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид хөрш зэргэлдээ ОХУ-ын Алтайн хязгаарын үүсч хөгжсөний 75 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцсон.

2013 оны 5 дугаар сарын 17-15-ны хооронд  аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-т албан ёсны айлчлал хийв.

2013 оны 5 сарын 17-ны өдөр Кош-Агач районд ажил хэргийн уулзалтанд, 2013 оны 5 сарын 19-21-ны хооронд “Алтай бидний нийтийн гэр” ОУЗЗ-ийн 12 дахь удаагийн хуралд тус тус оролцов.  

2013 оны зургаадугаар сарын 6-14 нь өдрүүдэд тус аймаг нь Ховд аймагтай хамтран “Их Алтай” Олон улсын хэмжээний аялал жуулчлал-спортын анхдугаар их наадмыг амжилттай зохион байгуулав. 

2013 оны 12 дугаар сарын 27 -ны өдөр Баян-Өлгий аймгийн болон ОХУ-ын Кош-Агач районы удирдлага хоёр талт хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав.

2014 оны 2 сарын 7-ны өдөр Засаг Дарга Х.Дармен тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Кош-Агач районд ажиллалаа. 

2014 оны 5 дугаар сарын 19 –ны өдөр ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсаас албаны төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчидийг аймгийн удирдлагууд хүмүүс хүлээн авч, харилцан санал солилцлоо. 

2007 оны 10 дугаар сард МУ-ын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Казахстан улсад албан ёсны айлчлал хийх үеэр тус аймгийн Засаг даргын орлогч төлөөгчдийн бүрэлдэхүүнд  оров.

2007 онд Аймгийн ЗДТГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид БН Казахстан улсын Дорнод Казахстан мужийн захирагч В.В.Храпуновын урилгаар тус мужид ажил хэргийн талаар айлчлал хийв.  

2007 оны  9 сард тус аймгийн Засаг даргын урилгаар Дорнод Казахстан мужийн  захирагчийн орлогч дарга А.Тайженов тэргүүтэй зочид төлөөлөгчид аймагт албан ёсны айлчлал хийлээ.

2007 онд БН Казахстан – Монгол улс хоорондын зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх хамтарсан агаарын тээврийн компани байгуулав.

2007 онд БН Казахстан улсын Астана хот- Өлгий хооронд зорчигч тээвэрлэх автобус сард хоёр удаа тогтмол рейс үйлдэж эхлэв.

2008 оны 4 сард аймгийн Засаг дарга төлөөлөгчид БН Казахстан Улсын Дорнод Казахстан мужийн захирагч А.С.Бергеновын урилгаар тус мужид ажил хэргийн айлчлал хийв.

2013 оны 8-р сарын 27 -ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен БНКазахстан Улсын Дорнод Казахстан мужид албаны айлчлал хийв.

2013 оны 8-р сард аймгийн Засаг дарга БНКазахстан Улсын Дорнод Казахстан мужид болсон Алтай-түрэг судлалын II олон улсын бага хуралд оролцов.

2013 оны 6 дугаар сарын 12-14-ны өдрүүдэд БНКазахстан улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.Кобландин сайдын зөвлөх, консул нар манай аймагт ажиллав.

2013 онд БНКазахстан улсад жил бүр зохион байгуулагдаж ирсэн казах хэлний олон улсын олимпиадын 10 жилийн ойн арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга, Боловсролын газрын дарга нар олимпиадад аймгаас 2 сурагч оролцов.  

2013 оны 6 дугаар сарын  20-ны өдөр иргэний агаарын тээвэрийн   “Аеромонголия” авиа компани нь Улаанбаатаар-Өлгий –Өскемен чиглэлийн зорчигч тээвэрлэх онгоц анхны нийслэгийг үйлдэж, тус аймгийн нисэх буудалд нээлтээ хийв. 

2013 онд БНКазахстан  улсын Астана хотод зохиогдсон “Бүргэдчидийн баяр”-т аймгаас 10 бүргэдчид оролцож 2-р байранд шалгарав.

2014 оны 04-р сарын 7-ны өдөр Монгол Улс БНКазУ-тай тээврийн салбарт хамтарч ажиллах асуудлаархи хоёр талын ажлын хэсгийн уулзалт Астана хотноо болов. Тус уулзалтанд аймгийн Засаг дарга Х.Дармен оролцов.

2014 оны 04-р сарын 14 -ны өдөр Монголын тал олон улсын зорчигч тээврийн стандартын шаардлагыг хангасан том оврын автобус үйлчилгээнд явуулах тухай шийдвэрээ тус улсад танилцуулж, Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээвэр, харилцаа холбооны дэд сайд Азат Бектуров нар хоёр талын хэлэлцэн тохирсон асуудлаархи хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зурлаа.

2014 оноос Астана-Улаанбаатар, Астана-Баян-Өлгий чиглэлд шууд нислэг хийхээр  Казахстаны агаарын тээврийн яам, агентлагуудтай яриа хэлэлцээ хийж эхэллээ. Тус улсын агаарын тээврийн “Эйр Астана” болон “Бек Эр” компанийн нисэх онгоц Монгол руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа юм. “Эйр Астана” компанийн онгоц Астанагаас Улаанбаатар чиглэлд  нислэг үйлдэх бол “Бек Эйр” компани Астана-Баян-Өлгийн чиглэлд нислэг хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж байна.

2014 оны Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын комиссын VI хуралдаан 5 сарын 26-27-нд Улаанбаатар хотноо боллоо.

2014 оны 5 сарын 26-27-нд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын VI хуралдааны протоколд Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, комиссын Монголын хэсгийн дарга С.Эрдэнэ, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд, комиссын Казахстаны хэсгийн дарга Тамара Дуйсеновна нар гарын үсэг зурлаа.

2007 онд БНХАУ-ын ШУӨЗО-ны удирдлагуудын урилгаар аймгийн ЗДТГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид “ Алтай бидний нийтлэг гэр” сэдэвт олон улсын бага хуралд оролцож ирлээ.

2008 онд 4 сард аймгийн Засаг дарга тэргүүтэй тус аймгийн төлөөлөгчид БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймагт албаны ажлын айлчлал хийлээ.

2008 оны 9 сард тус аймгийн  Засаг даргын урилгаар БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн орлогч дарга Ж.Марлан тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

2009 оны  6 сарын 24-27 ны хооронд тус аймагт Хятадаас 36 компани ирж “Шинжан экспорт” барааны яармаг худалдаа зохион байгуулагдав.

2010 оны 3 сарын 4-нээс 11-ний хооронд тус аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын орлогч тэргүүтэй 6 хүний бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид БНХАУ-ын ШУӨЗО-ны гадаад харилцааны яамны газрын дарга ЯН Кин Шиний урилгаар БНХАУ-д албаны айлчлал хийв.

2011 оны 5  дугаар сарын 10-наас эхэлж БНХАУ-ын “Гэжоубо” групп Өлгий-Хашаат чиглэлд 60 км замыг барих ажлаа эхлэв.

2012 он “Алтай бидний нийтийн гэр” ОУЗЗ-ийн үйл ажиллагааг өнгөрсөн онд удирдаж байсан БНХАУ-ын ШУӨЗОрон дагуу удирдах эрхийг манай аймагт шилжүүлж, 2012-2013 онд манай аймаг удирдах шийдвэрийг хурлаас гаргаж батлав.

2012 оны  8 дугаар сарын 5-8 нд БНХАУ-ын ШУЗӨОрны Уримчи хот, Алтай аймгийн болон баруун аймгуудын хамтарсан үзэсгэлэн худалдааг тус аймагт зохион байгуулав

2013 онд БНШУӨЗО-ны Алтай аймгийн улс төрийн орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 6 дугаар сарын 29-нээс 7 дугаар сарын 2-ны хооронд Баян-Өлгий аймагт айлчлав.

2013 оны 8 дугаар сарын 8 -ны өдөр “Шинжан-импорт” олон улсын яармаг худалдааг манай аймагт зохион байгуулав. 

2013 оны 8 дугаар сарын 10-14 –ний өдрүүдэд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен болон албаны бусад хүмүүс БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Алтай аймагт албан ёсны айлчлал хийлээ. 

2013 оны 8 сард БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймаг болон  Монгол Улсын Баян-Өлгий аймгийн хооронд худалдаа, эдийн засаг, ашигт малтмал, эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт, аялал жуулчлалын талаар хамтран ажиллах тухай талууд харилцан тохиролцож хоёр аймгийн Засаг дарга нар  хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

2013 оны 9-р сарын 26 -ны өдөр БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Чингэл районы захирагч Марлан Баян-Өлгий аймагт албан ёсны айлчлал хийж, Өлгий хотын цэнгэлдэх хүрээлэнг тохижуулах, мод үржүүлэх газар байгуулах, модны үр нийлүүлэх, иргэдийг Алтай хотод эмчлүүлэхэд нь туслах зэрэг дэмжлэгийг үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон байна.

2013 оны 12 дугаар сарын 07-10 –ны өдрүүдэд аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймагт хил боомтын асуудлаар уулзалтанд оролцов.

2013 оны 03 сарын 10 –ны өдөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Дулаан хар баяжуулах үйлдвэрийн нээлт боллоо.

2014 оны 06 дугаар сарын 03-ний өдөр  Монгол, Хятадын Засгийн газрын хамтарсан шийдвэрээр Даян - Улаан уулын боомтыг 6 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний хүртэл 120 хоног тогтмол ажиллуулахаар тохиролцсож, Даян -  Улаан уулын боомтын албан ёсны нээлт болов.

2014 оны 6 сарын 8-ны өдөр БНХАУ-ын ШУӨЗО-ны Хумыл аймгийн Засаг даргын орлогч Х.Талгат Баян-Өлгий аймагт албаны айлчилал хийв.

2014 оны 07-р сарын 23 -ны өдөр Аймгийн Засаг дарга Х.Дармен БНХАУ-ын ШУӨЗО-ны Гадаад арилжаа, худалдааны тэнхимийн дарга Ху Жампин, Алтай аймгийн гадаад худалдааны товчооны орлогч Женис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал Даян-Улаан уулын хилийн боомтын цаашдын үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, дэд бүтцийн асуудлаар санал солилцов.

2007 онд тус аймагт Энэтхэг, Франц, Швед, АНУ, Казахстан улсуудаас Монгол улсад суугаа Элчин сайд, консул болон бусад төлөөлөгчид тус тус албаны айлчлал хийлээ.

2008 онд аймагт Энэтхэг, Япон, Швед, Казахстан улсуудаас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд албаны айлчлал хийлээ. 2008 онд Швед улсаас суугаа элчин сайд Улаанхус сумын Хөх хөтөл багийн сургуулийн 60 жилийн ойн баярт оролцов.

2011 оны 3 дугаар сарын 15-22 нь хооронд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын орлогч, Өлгий хотын захирагч нар “Семерханд Монгол Туркийн Өргөө” нэртэй Монгол Туркийн хамтын ажиллагааны төрийн бус байгууллагын урилгаар БНТурк улсад айлчилав.

2011 оны 9 сарын 29-нээс  10 сарын 1-ны хооронд АНУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жонатан Эдлтон гэр бүлийн хамт айлчилан ирэв.

2014 оны 3 дугаар сарын 19-23 -ны өдрүүдэд Кувейт Улсын Элчин сайд Халид Иатим Аль Фадли, Франц Улсын Элчин сайд Ив Делунэ, Турк Улсын Элчин сайд Мурат Карагөз нар Баян-Өлгий аймагт ажиллаж, Наурызын баярт оролцов.

2014 оны 5 сарын 28-ны өдрөөс 6 сарын 1 хүртэл Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга, Өлгий сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч нар  Япон улсын Осака, Такацуки, Анан, Токушима зэрэг хотуудад албаны айлчлал хийв.