СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Өлгий сум нь 1940 онд байгуулагдсан. 1961 оноос Өлгий хот гэж нэрлэх болсон. 1972 онд АИХ-ын тогтоолоор Өлгий хотын хилийн цэсийг тогтоож газрын хэмжээг 10092 га талбай бүхий газар нутагтай гэж тогтоожээ. Суурин хүн  амын тоо 32000. 

Өлгий хот нь тус улсын баруун хязгаарт, нийслэл Улаанбаатараас 1686 км зайд байрладаг.

Байгаль газарзүйн онцлог

Алтайн уулархаг их мужийн Монгол Алтайн нурууны хэсэгт хамаарагдах Бөхөн уулын ар бэлд байрлана. Уул нурууд нь далайн төвшнөөс дээш 3000-3500 м хүртэл үнэмлэхүй өндөртэй, мөнх цаст шовх оргилуудтай, хажуу нь эгц, хад чулуутайгаас гадна гүн хавцал нарийн хөндийгөөр ихээхэн хэрчигдсэний зэрэгцээ тектоникийн ба мөстлөгийн гарал үүсэлтэй 2000 м өндөрт өргөгдсөн өргөн биш уулс хоорондын хотгор багагүй суурийг эзэлнэ.

Цаг уурын нөхцөл

Уур амьсгал бүрэлдэн тогтох гол нөхцөлд газар зүйн байрлал, нарны энергийн дулааны хуримтлал, агаарын оргил хөдөлгөөн, газрын гадаргын тогтоц зэрэг бие биетэйгээ нягт уялдаатай хүчин зүйлс нөлөөлнө. Манай орны Монгол Алтайн нурууд нь дэлхийн бөмбөрцөгийн сэрүүн бүсэд эх газрын төв хэсэгт орших далайн төвшнөөс дээш өндөрт өргөгдсөн уулархаг гадаргатайн улмаас хатуу ширүүн өвөлтэй, халуун зунтай бөгөөд барилга байгууламжийн төлөвлөлтөд мөрдөх уур амьсгалын бүсчлэлээр 2-р бүсэд хамаарна.

Усан сүлжээ

Гадаргын усан сүлжээний нягтшил 0,02 км/м2. Өлгий хотын дундуур урсаж өнгөрөх Ховд гол нь манай улсын Төв азийн гадагш урсгалгүй савд багтах хамгийн том гол юм.

Газар нутаг 

Нийт газар нутгийн хэмжээ       10092 га

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

1500

14,9

Ойн сан бүхий газар

45

0,4

Усан сан бүхий газар

0,03

0,0003

Тусгай хэрэгцээний газар

250.95

2,5

Тосгон, суурингийн газар

8296,02

82,2

Дэд бүтцийн газар

-

-

 

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв:  Сумын төсвийн татварын нийт орлого нь 636,0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 385,4 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 250,6 сая төгрөгөөс орлого нь бүрддэг. 

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 636,0 сая төгрөг байна. Нийт зардлын 65,7 хувь нь цалин,  7,5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 18,9 хувийг урсгал шилжүүлэг, 7,9 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Өлгий сум нь ноос, ноолуурыг самнан угааж анхан шатны боловсруулалт хийж, бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг.

“Аватекс Хайнар”ХК, Мах боловсруулах “Мах-маркет, “Ет транзит”, “Зергер” зэрэг үйлдвэрүүд жилд 1386,3 сая төгрөгийн борлуулалт хийдэг бол Нүүрс болон вольфром олборлодог “Хайнар”ХК жилд 1330,7 сая төгрөгийн, мөн өлөн гэдэс боловсруулах “ХанБүргэд”ХХК жилд 374,5 сая төгрөгийн борлуулалт хийдэг бөгөөд материал техникийн бааз нь баруун бүст тэргүүлэгч түвшинд хүрсэн байна.

Баруун 5 аймгийн хэрэгцээг хангахуйц хүчин чадалтай барилгын ханын материал, блок тоосгоны хэд хэдэн үйлдвэр, хөнгөн-хүнсний ЖДҮ үйлчилгээний нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон үр нөлөө үзүүлж байна.

Хөдөө аж ахуй

Мал сүргийн бүтэц: Сумын хэмжээнд 19556 толгой малтайгаас 50 тэмээ, 593 адуу, 3570 үхэр, 4854 хонь, 10489 ямаа байна.

Газар тариалан: Тус онд Өлгий сум нийт 32,0 га талбайгаас 200,0 тн төмс, 18,8 га талбайгаас 190,1 тн хүнсний ногоо  хурасан.

Инженерийн дэд бүтэц

Зам тээвэр: Хотын нутаг дэвсгэр дээгүүр “Мянганы зам”-ын хэвтээ тэнхлэгийн 9.7 км, хотын чанартай 14 км бүгд 23.7 км асфальт болон сайжруулсан шороон зам 10.4 км бетон чулуу холимог 5.6 км явган хүний замтай. Бүгд 4 чиглэлд хувийн хэвшлийн микроавтобус 30 гаруй, нийтийн тээврийн үйлчилгээ, “Газрын од”, "Цэнгэл транс" компанийн эрхийн бичигтэй автобусаар хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг.

Цахилгаан хангамж: Сум нь ОХУ-аас импортоор авдаг баруун бүсийн Эрчим хүчний системд холбогдсон, 241 км кабелийн цахилгаан дамжуулах шугамтай. ШКОД-65-350 маркийн 4 генератор бүхий дизель станц нөөцөнд байна.

Усан хангамж: Сумын төв хэсгээр Ховд гол урсаж өнгөрдөг. Гэр хорооллын нийт айл өрхийн 70 гаруй хувь нь энгийн худаг ашигладаг. Төвлөрсөн цэвэр усны системийн гол шугамын урт 46 км, 6 ш өргөгч насостай, хоногт 3000 м3 ус түгээх хүчин чадалтай.

Дулаан хангамж: Хотын төвийн гол дулаан хангамжийг төвлөрсөн зуухнаас хангадаг нийт 5 зуухтай, 77.5 гкал/цаг дулаан гаргах хүчин чадал бүхий дулааны станц, дулаан дамжуулах гол шугамын урт 13 км, салбар шугам 27 км.

Хүн ам, өрхийн тоо

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

28788

650

29438

Нийт эмэгтэй

0-4                                                                 

14930

1545

316

34

15246

1579

5-9 нас

1452

31

1483

10-14 нас

1526

34

1560

15-18 нас

1389

28

1417

19-24 нас

1946

42

1988

24-29 нас

1387

31

1418

30-34 нас

1151

25

1176

35-39 нас

988

21

1009

40-44 нас

955

20

975

45-49 нас

794

18

812

50-54 нас

661

15

676

55-59 нас

60-65нас

65-аас дээш нас

830

211

95

5

8

4

835

219

99

Нийт эрэгтэй

0-4                                                                 

13858

1538

334

39

14192

1577

5-9 нас

1345

31

1376

10-14 нас

1521

34

1555

15-18 нас

1292

25

1317

19-24 нас

1640

41

1681

24-29 нас

1383

20

1403

30-34 нас

1046

25

1071

35-39 нас

887

25

912

40-44 нас

951

28

979

45-49 нас

792

20

812

50-54 нас

630

11

641

55-59 нас

361

10

371

60-65нас 

65-аас дээш нас   

     Өрхийн тоо  

Суурин хүн

Түр оршинсуугч

 352

120

6776

28788

3800

6

19

130

650

200

358

139

6906

29458

4000

 

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 60 айл, 40 айл, 36 айл, 24 айл, 12 айлын зэрэг нийтийн 2-5 давхар орон сууцанд 460 айл өрх амьдардаг бөгөөд энэ нь хотын нийт оршин суугчдын 7 хувийг эзэлж байна. Үлдсэн 93 хувь нь гэр хороололд амины хашаа байшинд амьдардаг.

Боловсрол: Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай 10 сургууль, 2 бага, нийт 13 сургуульд өдрөөр суралцагчдын тоо нь 7417. Төрийн өмчийн сургуульд 6647  сурагчаас, эмэгтэй 3362, хувийн хэвшлийн сургуулийн  800  сурагчийн 351 нь эмэгтэй суралцагч байна.

Сургууль

Өлгий сумын төвд байрлалтай 13 сургуулийн дотроос 4 нь хувийн хэвшлийн сургууль, 2 нь гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан сургууль мөн 1 ба 2 дугаар бага сургуультай байна.

Цэцэрлэг

Өлгий сумын төвд улсын төсвөөр санхүүждэг 12 цэцэрлэг байрладаг бөгөөд 3 цэцэрлэг инженерийн төвлөрсөн хангамжтай. 9 цэцэрлэгийн байр гэр хорооллын дунд байршилтай бөгөөд, стандарт шаардлага хангадаггүй, багтаамж муутай барилгууд юм.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв

МСҮ-ийн төв 1965 онд анх байгуулагдсан, МУ-ын Гавьяат барилгачин А.Зайтаны  нэрэмжит сургууль юм.

  • Тус сургууль нь Өлгий хотын 4-р багт байршилтай. 105 багш, ажилчинтай.
  • Нэг ээлжинд 440 хүүхэд сургах хүчин чадалтай. Одоогоор 15 мэргэжлээр 864 суралцагч суралцаж байна
  • Инженерийн  хангамжтай. Тус цогцолбор нь Сургуулийн төв байр, Мастерын байр, Үйлчилгээний нэгдсэн байр, Оюутны байр, 2 гарашаас бүрддэг..
  • Тус сургууль нь 2014-2015 онуудад сургуулийн байраа өргөтгөж, сантехник бүрэн засвар хийх, оюутан суралцагчийн номын сантай болох зорилт тавин ажиллаж байна.

Эрүүл мэнд:

Суманд улсын төсвийн 160 ортой нэгдсэн эмнэлэг,  50 ортой амаржих газартай.

2012 онд амьд төрсөн хүүхдийн тоо 708. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 7, эхийн эндэгдэл 3 байна.

Нийт өвчлөлтийг авч үзвэл халдварт өвчлөлт 105, осол гэмтэл 11 байна.

Соёл спорт:

2010 онд 800 хүний суудалтай спорт цогцолбор ашиглалтанд орсон. 1992 онд 520 суудалтай Хөгжимт драмын театр  ашиглалтанд орсон. Тус барилгад урлагийн тоглолт, үзэсгэлэн, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.

Ажиллах хүч

Сумын төвийн нийт ажиллах хүч: 11959

Үүнээс: Ажиллагсад 6405

               Ажилгүй      5554

Ажилгүйдэл, яруурал:

Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 745, үүнээс эмэгтэй 265 буюу 3506 хувийг эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 28,1 хувь нь дээд,  6,4 хувь нь техник мэргэжлийн, 23,2 хувь нь бүрэн бус дунд, 2,9 нь тусгай дунд,  31,8 хувь нь бүрэн дунд,  7,6 хувь  нь бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа

Өлгий сум нь аймгийн засаг захиргааны төв бөгөөд орон нутгийн хотын эрхтэй. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2003 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр шинэчилсэн.

Сумын төвийн суурьшлын бүс 10092 га.

Сумын төвийн нутаг дэвсгэрийн өнөөгийн байдал:

  • Орон сууц олон нийтийн бүс 9688 га
  • Үйлдэвэрлэлийн бүс 110 га
  • Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 84 га
  • Тусгай зориулалтын бүс 54 га
  • Хамгаалалтын бүс 156 га

Өнөөгийн байдлаар 4925 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 418.6 га газар өмчилж, 123 иргэн зуслангийн зориулалтаар 8.6 га газар, 11 иргэн аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтар 5.3 га газар, 29 иргэн аж ахуйн нэгж ойжуулах зориулалтаар 71 га газар эзэмшиж байна. Мөн тус онд ашиглалтанд оруулсан хувийн орон сууц нийт 5692кв.м байна

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

- Малын индексжүүлсэн даатгал төсөл

-  Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл

-  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

-  Эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж буй хөтөлбөрүүд, төслүүд

СУМЫН СОР БҮТЭЭГДЭХҮҮН

  1. Бүргэдийн тоноглол, хэрэгслэл
  2. Адууны казы
  3. Казах ааруул
  4. Домбор болон үндэсний язгуур урлагийн хөгжмүүд
  5. Гар хатгамал, гар урлалын төрлүүд
  6. Казах ширдэг
  7. Үндэсний хувцасны төрлүүд

СУМЫН ХӨШӨӨ, ДУРСГАЛ

Өлгий сумын төвд 1939 онд Халх голын дайнд оролцож эх орныхоо төлөө алтан амиа зориулсан улсын баатар Мазимийн Икейд зориулж 1985 онд босгосон хөшөө  ууган сургууль болох 1-р сургуулийн өмнө байрлаж байгаа бол, 1921 онд Цагаан гвардын эсрэг Mонголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө Толбо нуурын дэргэд хийсэн баатарлаг тулалдаанд ам үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн партизануудын дурсгалд зориулж 1957 онд босгосон найрамдалын хөшөө хотын төв талбайд, Улс орны хөгжил дэвшилд өөрийн хүч хөдөлмөрөө харамгүй зориулж байсан төр нийгмийн зүтгэлтэн 6 хүний цээж барималууд байдаг бөгөөд казах ард түмний түүх, соёлын үнэт зүйлсийг орон нутгийн Музейд байрлуулсан болно.

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Өлгий сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлж Өлгий хотыг аймгийн нутаг дэвсгэрийн түвшинд засаг захиргаа, үйлдвэр, соёл, шинжлэх ухаан, бизнес, үйлчилгээний төв бүхий олон үүрэгт улсын чанартай хот болгож иргэдийн амьдралд таатай нөлөө бүрдүүлэх орчин бүрдүүлэхийг гол зорилгоо болгож, дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  1. Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх.
  2. Гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд хамруулж, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтцээр хангах, тохижуулах
  3. Аялал жуулчлалын чиглэлийн үйлдвэр үйлчилгээг түлхүү хөгжүүлэх
  4. Барилга угсралт, барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх.

СУМЫН ОНЦЛОГ:

  • Өлгий хот нь Баян-Өлгий аймгмийн Засаг захиргаа, боловсрол соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, үйлдвэр үйлчилгээний төв нь юм.
  • Эдийн засгийн хөгжлийн үндэс нь хөдөө аж ахуй бус үйлдвэр үйлчилгээ юм.
  • Бусад сум орон нутгууд нь өргөн уудам газар нутагтай байгаа бол Өлгий хот нь хамгийн бага газар нутагтай.
  • Аймгийн нийт хүн амын 1/3 нь буюу 30 хувьтай нь Өлгий хотод төвлөрсөн байна.
  • Монгол Улсын хэмжээнд радио  өргөн  нэвтрүүлгийн станцын хамгийн өндөр 350 м цамхаг Өлгий хотод байрласан байна.
  • Оршин суугчдын 93 хувь нь нэг шашин шүтдэг үндэсний өвөрмөц ёс заншилтай казах иргэд амьдардагаараа онцлог.

СУМЫН  ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Баян-Өлгий  аймгийн Алтай  сум нь 1959 онд байгуулагдсан, хуучнаар БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1959 оны 2-р сарын 12-ны өдрийн 129-р зарлигаар Буянт сумаас өрх тусгаарлан Хар бут голын эрэгт сууриа тавьж анх байгуулагдсан. Хуучинаар Ховд аймгийн Жаргалант, Сагсай хошуунд харъяалагдаж байсан. Алтай сум Хар-Нуур, Бардам, Улаанхад, Шар говь, Чихэртэй гэсэн 5 багийн  нийт  1034 өрх 3644 хүн амтай. Хүн ам, газар нутгийн хэмжээгэр Баян-Өлгий аймгийн 13 сумаас 6-д ордог.

Газар зүйн байршил

Баян-Өлгий аймгийн баруун урд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 1700  км,
  • Аймгийн төвөөс 110 км зайд байрладаг.

Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Толбо, Дэлүүн сумдтай, мөн БНХАУ-тай хиллэдэг.

Байгаль, газар зүйн онцлог

Газар зүйн онцлог. Далайн төвшинээс дээш 2148-3575 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Ховд, Ирчис мөрний сав газрын хагалбарт, өндөр уулын бүс нутагт багтдаг.

Газар хөдлөлийн эрчим 2 балл.

Сумын нутаг дэвсгэр нь өндөр уулын олон цүнхэг, түүнээс эх авсан гол горхи, булаг шанд, нуур цөөрөм ихтэй, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

-  1 дүгээр сарын дундаж температур -24.8  °С

-  7 дугаар сарын дундаж температур +13.8 °С

- Жилийн дундаж салхины хурд 3.5 м/с

- Жилийн хур тунадасны нийлбэр 226.7 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 316356 га.

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

270847

85.62

Ойн сан бүхий газар

878

0.28

Усан сан бүхий газар

4189

1.32

Тусгай хэрэгцээний газар

38917

12.30

Хот тосгон, суурингийн газар

423

0.13

Дэд бүтцийн газар

1102

0.35

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв

Тус сум нь орон нутгийн татварын орлогоор 121,18 сая төгрөгийн орлого оруулж улсад төвлөрсөн төсвийн дэмжилэг 1,709 сая төгрөгний дэмжилэг авч үйл ажиллагаа явуулдаг.

Нийт зардал 1830,18 сая  төгрөг ба түүний  55-60% цалин, 7%  нийгмийн даатгалын шимтгэл, 6-9% хоолны зардал, 3-5 % түлш халаалт, 1-6 % ийг тээвэр шатахууны зардалд тус тус зарцуулж байна.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 21 жижиг аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 155 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,үйлчилгээ явуулж улс  орон нутагт 3.1 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Тус сумд жигд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжгүй. Харин хүнсний болон төрөлжсөн барааны 45 дэлгүүр ийн 11 орчим дэлгүүр нь тотмол үйл ажиллагаа явуулж байна.

Хөдөө аж ахуй

Мал сүргийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 120650 малтайгаас  тэмээ 397 тэмээ, 6159 адуу, 10251 үхэр, 57106 хонь, 46737  ямаа байна. Үүнээс  цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 59960 толгой мал тоологдсон нь нийт малын 49.7 хувийг эзэлдэг.

695 малчин өрх, 292 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 95.4 хувийг эзэлж байна.

Газар тариалан

Сумын хэмжээгээр жилд дунджаар 7620 тн байгалийн хадлан, 65 га-гаас 220 тн ногоон тэжээл, 3.4 га-гаас 28 тн төмс, 1.5 га-гаас 9.5 тн хүнсний ногоо тус тус хураан авдаг.

Инженерийн дэд бүтэц

Зам тээвэр. Сумаас аймгийн төвтэй холбогдох орон нутгийн  чанартай 110 км, хил залгаа сумууд болон багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж. Сум нь төвлөрсөн эрчим хүчний системд 2001 онд холбогдсон. Сумын төвд баригдсан 10 квт-ын дэд станцтай.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн хувьд өвлийн улиралд гүний 6 худаг, 98 энгийн гар худагаар зуны улиралд голын усаар хэрэгцээгээ хангадаг.  5 албан байгууллага тус бүрт 1 гар худагтай зарим том байгууллагуудад 2-оос дээш худагаар байгууллагын хэрэгцээг ханган ажиллаж айл өрх  дээрхи гүний 6 худаг болон энгийн 98 худагаас   усаа авч байна.

Ариутгах татуурга. Сумын төвийн айл өрхүүдийн 50 хувь нь бохир усны цооногтой бөгөөд цаашид сумын төвийн айл өрхүүдийг 100 хувь бохир усны цооногтой болгох талаар бодлого барин ажиллаж байна.

Суманд төвлөрсөн ариутгах татуургын байгууламж байхгүй.

Дулаан хангамж. Сумын төвд 5 албан байгууллага нам даралтын уурын зуух ашиглан    дулааны хэрэгцээ хангаж байна.

Хүн ам:  Хүн ам, өрхийн тоо

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

947

2697

3644

       

Нийт эрэгтэй

 

1393

1883

490

 

0-4 нас

57

162

219

5-9 нас

52

151

203

10-14 нас

54

155

209

15-19 нас

51

144

195

20-24 нас

49

141

190

25-29 нас

43

123

166

30-34 нас

39

111

150

35-39 нас

32

100

132

40-44 нас

32

91

123

45-49 нас

21

59

80

50-54 нас

19

55

74

55-59 нас

12

35

47

60-64 нас

8

22

30

65аас дээш

21

44

65

Нийт эмэгтэй

457

1304

1761

0-4

52

148

200

5-9

48

148

196

10-14

54

147

201

15-19

56

145

201

20-24

27

83

110

25-29

37

106

143

30-34

41

110

151

35-39

33

95

128

40-44

32

90

122

45-49

18

58

76

50-54

21

56

77

55-59

14

42

56

60-64

7

17

24

65-аас дээш

17

59

76

Суурин хүн ам

947

2697

3644

Түр оршин суугч

үгүй

үгүй

үгүй

       

 

Тус сум нь Буянт, Сагсай, Толбо сумуудтай хаяа нийлэн оршдог нийт хүн амын 30.43 хувь нь сумын төвд амьдардаг. Иргэдийн ихэнх хувь нь  мал аж ахуй эрхлэн амьдардаг ба мал аж ахуй эрхлэхэд тааламжтай нутаг бөгөөд амьжиргааны түвшингээрээ харьцангуй сайн аймгийн хэмжээнд эхний 5 ордог сум. Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.

Сумын хүн амын 57.08 хувь нь залуу болон дунд насныхан, 36.03 хувь нь хүүхэд,  6.89 хувь нь өндөр настанууд эзэлдэг.

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай  орон сууц байхгүй  бөгөөд цаашид барьж байгуулах талаар сумын зүгээс бодлого баримтлан ажиллаж  байна. Сумын 5 багийн хэмжээнд амины тохилог орон сууцаар бүрэн хангагдсан болно. 1987 онд баригдсан 4 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1

Сургууль

хүүхэд

799

2

Сургуулийн дотуур байр

ор

216

3

Цэцэрлэг

хүүхэд

125

4

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

16

5

Спорт заал

тоо

1

6

Биеийн тамирын талбай

м2

288

7

Соёлын төв

тоо

1

8

Номын сан

суудал

15

9

Банк

тоо

2

10

Халуун ус

тоо  

1

СУМАНД  ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

  • Бэлчээрийн менежментийг дэмжих “Ногоон  алт” төсөл
  • Малын индексжүүлсэн даатгал
  • Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр
  • Тогтвортой амьжиргаа-2 төсөл
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмижх сангийн төслүүд
  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл

СУМЫН ХӨШӨӨ ДУРСГАЛ

Тус сумын 5-р багийн “Хар үзүүр” гэдэг газарт Монгол Улсын баатар Х.Дамба, Д.Намнан нарын хөшөө байдаг.

 

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх 
  • Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
  • Нийгмийн дэд бүтэц,  орон сууцны   хангамжийн дээшлүүлэх

СУМЫН ОНЦЛОГ

  • Алт, зэс, шар шавар,  зэрэг байгалийн ашигт малтмалын баялагтай.
  • Алтай соёоны нурууны тусгай хамгаалалтай нутаг бүхий байгалийн үзэсгэлэнт “Ёлт”-ын сав газар нутагтай. Тус газарт хүрэн баавгай, халиун буга, аргаль, янгир зэрэг дархан цаазтай амьтад мөн ёл, тас, бүргэд, шонхор, хойлог, ятуу зэрэг  нэн ховордсон шувууд байдаг. Энэхүү онгон байгальд тулгуурлаж аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн бололцоотой нутаг.

       

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум нь 1925 онд байгуулагдсан, хуучнаар Чандмань уул аймгийн Мээрэнгийн  хошуу.

Хаш, Баянбулаг, Улаанхаргана, Цагаантүнгэ гэсэн  4 багийн  нийт  713 өрхөд 2738 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Баян-Өлгий  аймгийн 14 сумаас 10-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог хүн амын нягтралаар хамгийн бага сум юм.

 

Газар зүйн байршил

Баян-Өлгий аймгийн зүүн урьд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 1750  км,
  • Аймгийн төвөөс 45 км зайд байрладаг.

Тус аймгийн Ногооннуур, Баяннуур, Толбо, Бугат болон Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумадтай хиллэдэг.

 

Байгаль, газар зүйн онцлог

Газар зүйн онцлог. Далайн төвшинээс дээш 1415-4208 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн өндөр уулсын  мужид багтдаг.

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 178610 га.

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

164481

92,1

Ойн сан бүхий газар

5104

2,9

Усан сан бүхий газар

676

0.4

Тусгай хэрэгцээний газар

7374

4,1

Тосгон, суурингийн газар

200

0,1

Дэд бүтцийн газар

775

0,4

 

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн нийт орлого нь 1369.4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1287.7 сая төгрөг, сумын өөрийн орлого 81.7сая төгрөг байна.

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1369.4  сая төгрөг байна. Нийт зардлын 68.9 хувь нь цалин,  7.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 23.6 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Сумын хэмжээнд газар тариалангийн  5 аж ахуйн нэгж, малчны 5 бүлэг, хувийн мал эмнэлгийн 6 нэгж, 5 төсөвт байгууллага үйл ажиллагаа явуулж орон нутгийн орлого төсвийн татварын орлого 115,2 сая төгрөг, санхүүгийн дэмжлэгээр 128,7 сая төгрөг, тусгай зориулалтын санхүүжилтээр 1076,4 сая төгрөг нийт 1,320,3 сая төгрөгийг төсөвт байгууллагууд үйл ажиллагаандаа зарцуулсан. Татварын орлого 110 хувиар давж биелж 11,2 сая төгрөг орон нутгийн нөөц хөрөнгөд хуримтлагдсан байна. Сумын нийт үйлдвэрлэлийн 60,1 хувийг МАА-н  салбар, 25 хувь  нь газар тариалангийн салбар, 14,9  хувь нь аж үйлдвэр болон үйлчилгээний бусад салбараас тус тус ордог.

Мал сүргийн бүтэц

Сумын хэмжээгээр нийт 59338 мал тоологдсоноос тэмээ 437, адуу 2024, үхэр 2760, хонь 18813, ямаа 35304 байгаа бөгөөд үүнээс цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13000 толгой мал байгаа нь нийт малын 21,9 хувь болж байна.

395 малчин өрх, 232 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 7,9 хувийг эзэлж байна.

Газар тариалан

Сумын хэмжээгээр жилд 1,5  га талбайд үр тариа, 68 га талбайд төмс, 43 га талбайд хүнсний ногоо,  3 тонн үр тариа, 722 тонн төмс, 559 тонн хүнсний ногоо хураан авч байна.

Инженерийн дэд бүтэц                  

Зам тээвэр. Сумын газар нутгаар Баяннуур сум орох 80 км өвлийн цагаар Увс аймгийн Ховд сум орох 53 км, Ховд аймаг орох 220 км зам дайран өнгөрдөг бөгөөд багууд хооронд шороон замаар холбогдсон. Аймгийн төвөөс 45 км шороон  замтай цаашид асфальтан замтай болох зайлшгүй шаардлагатай.

Цахилгаан хангамж. Сум нь эрчим хүчний баруун бүсийн 1000 квт 119-р станцад холбогдсон. Уг станцаас Увс аймгийн Ховд сум, Ногооннуур сумын Дулаан харын хар тугалгын уурхай, цаашид Асгатын мөнгөний стратегийн орд газрын уурхайг эрчим хүчээр хангах  гол станц тус сумын нутагт байдаг.

Ус хангамж. Сумын төвийн цэвэр усны эх үүсвэр  гүний 5 худагтай мөн гол горхи Ховд гол Олоннуурын гол горхийг ашиглан хэрэглээний усаа хангаж байна.

Дулаан хангамж. Сумын төвийн бүх байгууллагууд өөрийн харьяа бага оврын уурын зуухуудаар дулаан хангаж байна.

Хүн ам, өрхийн тоо    215       498          713

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

860

1878

2738

Нийт эмэгтэй

0-4                                                                 

458

77

916

93

    1374

170

5-9 нас

61

100

161

10-14 нас

58

91

149

15-18 нас

46

76

122

19-24 нас

32

85

117

24-29 нас

35

70

105

30-34 нас

36

81

117

35-39 нас

29

74

103

40-44 нас

21

47

68

45-49 нас

23

34

57

50-54 нас

        11

48

    59

55-59 нас

60-65нас

65-аас дээш нас

14

7

8

29

25

63

43

32

71

Нийт эрэгтэй

0-4                                                                 

402

52

962

118

1364

170

5-9 нас

55

99

154

10-14 нас

54

111

155

15-18 нас

24

112

146

19-24 нас

35

78

113

24-29 нас

31

86

117

30-34 нас

37

83

120

35-39 нас

34

71

105

40-44 нас

19

58

77

45-49 нас

21

40

61

50-54 нас

18

27

45

55-59 нас

9

22

31

60-65нас 

65-аас дээш нас           

     Өрхийн тоо  

Суурин хүн

Түр оршинсуугч     

5

8

10

47

15

55

2738

 

 

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд инженерийн хангамжтай орон сууц байсан боловч бүгд хувьчлагдсан, хувьчлагдаагүй 2 айлын орон сууц байгаа боловч одоогоор ашиглах боломжгүй.

Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1

Сургууль

суудал

502

2

Сургуулийн дотуур байр

ор

130

3

Цэцэрлэг

хүүхэд

100

4

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

10

5

Спорт заал

тоо

     2

6

Биеийн тамирын талбай

м2

240м2

7

Соёлын төв

тоо

1

  8

Номын сан

суудал

24

9

10

Банк

Халуун ус

Тоо

тоо

2

1

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 22 бүлэгт 502 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 27 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.

Сургууль            

  • Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль
  • Цагаан түнгэ багийн нутагт  байршилтай
  • 640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 502 хүүхэд суралцаж байна
  • 74 багш, ажиллагчидтай
  • 1977 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, 320 хүүхдийн байртай өргөтгөл 1994 онд хийгдэж ашиглалтанд орсон өргөтгөлийн байранд их засвар хийх, биеийн тамирын заал шинээр барих шаардлагатай
  • 2 дотуур байртай 1977 онд 50 хүүхдийн дотуур байр ашиглалтанд орсон, 1986 онд 80 хүүхдийн дотуур байр ашиглалтанд орсон
  • 2010 онд 80 хүүхдийн дотуур байранд яамны хөрөнгө оруулалтаар их засвар хийгдсэн боловч чанаргүй хийгдсэнээс  дээвэрээс нь ус гоождог, вакум цонхнууд битүүмжлэл байхгүй, хаалга эвдэрсэн нь чанаргүй материалаар хийгдсэн болно
  • 50 хүүхдийн дотуур байр ашиглах боломжгүй шинээр дотуур байр барих шаардлагатай.

Цэцэрлэг             

  • Цагаантүнгэ багийн нутагт байршилтай
  • 90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100  хүүхэд хүмүүжиж байна
  • 19 багш, ажиллагчидтай
  • 1984 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын  барилга.  Нам даралтын зуухтай
  • Ашиглалтанд орсноос хойш ганц ч удаа засвар хийгдээгүй дээвэр, ханаар нь ус нэвчиж их засварт орох шаардлагатай болсон мөн “Ном авъяас” хөтөлбөрийн хүрээнд өргөтгөл хийгдэж заал дуу хөгжмийн кабинет, багшийн хөгжлийн танхимтай болох шаардлагатай байна. Мөн малчдын хүүхдэд жилийн 4 улиралд сургуулийн өмнөх  боловсрол олгох зорилгоор 1-2 багийн төвд цэцэрлэг нээх шаардлагатай.

Эрүүл мэнд

Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 24 эмнэлгийн тусгай мэргэжилтэн  ажиллаж байна.

2012 онд нийт 63 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 503 гарсан байна.

Эрүүл мэндийн төв  

  •  Цагаан түнгэ нутагт байршилтай
  • 26 ортой
  • 2 их эмч, 4 сувилагч нийт 26 ажиллагчидтай
  • 2012 онд шинэ хоёр давхар зориулалт, стандартын дагуу баригдсан байр  ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулж байна.  Инженерийн бие даасан хангамжтай, цэвэр, бохир усанд холбогдсон. Шинэ барилгын нийт өрөөний хангамж  муу учир шинээр аптекийн байр барьж өгөх шаардлагатай.

Соёлын төв          

  • Соёлын төв
  • Цагаантүнгэ багийн нутагт  байршилтай
  • 250 хүний суудалтай
  • 7 ажиллагчидтай
  • 1989 онд ашиглалтанд орсон  блокон хийцтэй, зориулалтын барилга.

Ажиллах хүч, салбараар

Салбар

Хэмжих нэгж

2012

Сумын төвд

Хөдөөд

Нийт

МАА-н салбар

Хүн

66

594

660

Газар тариалан

Хүн

41

 

41

Аж үйлдвэр Үйлчилгээ

Хүн

224

 

224

Нийт

Хүн

331

594

925

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй 75 иргэн  байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 15 хувийг дээд, 6 хувийг тусгай дунд,  62 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

Хот байгуулалт, газрын харилцаа

Алтанцөгц  сумын төв нь засг захиргаа, мал  аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл үйлчилгээ давамгайлсан суурин юм.

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр шинээр боловсруулахаар төлөвлөж байна.

Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:

  • орон сууц, олон нийтийн бүс 200 га
  • үйлдвэрлэлийн бүс 80 га
  • ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс  1000 га
  • хөдөө аж ахуйн бүс  2000 га
  • зуслангийн бүс 104,000 га

Өнөөгийн байдлаар 194 өрх гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 12,7 га газар өмчилж давхардсан тоогоор 1749 иргэн, аж ахуйн нэгж байгууллага өвөлжөө, хаваржаа, хадлан тариалангийн  зориулалтаар 2598 ,6 га газар эзэмшиж байна.

Барилга

Орон нутгийн барилгын компануудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 0,9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

  • Малын индексжүүлсэн даатгал төсөл
  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

 

СУМЫН СОР БҮТЭЭГДЭХҮҮН

Сумын сор бүтээгдэхүүн “Тэмээний хоормог” сүүлийн жилүүдэд чацаргана тариалалтыг дэмжиж ажилласанаар “Нутгийн чацаргана” онцлох бүтээгдэхүүний тоонд орж байна.

 

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь “Мал аж ахуй газар тариалан цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч  сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож  бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх

  • Ажлын байрыг  нэмэгдүүлж,  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
  •  Дэд бүтэц болон газар тариалан МАА-н хүртээмж хувийг дээшлүүлэх

Сумын онцлог

•  Тус суманд урианхай, казах ард түмэн хамтран амьдарч ирсэн онцлог түүхтэй бөгөөд бусад сумуудаас зуны цагт нүүдэл хийдгээрээ онцлогтой.

Газар нутаг нь ой хээр, тал хосолсон газар тариалан эрхлэхэд маш тохиромжтой.

Сумын нутаг дэвсгэрт Янгир, аргаль, ирвэс, тарвага, үнэг чоно гэх мэтийн ан амьтантай.

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Баян-Өлгий аймгийн Баяннуур сум нь 1938 онд байгуулагдсан, хуучнаар “Боваан “ гэдэг газарт 413 өрх 4 багтай байсан. Одоо Цэцэгт, Баяннуур, Цагаан-арал, Шар сэхээ, Цул улаан  гэсэн  5 багийн нийт  959 өрхөд 4623 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 13 сумаас 7-д, газар нутгийн хэмжээгээр 9-д ордог хүн амын нягтралаар хамгийн өндөр 4.6 хүн/га.

 

Газарзүйн байршил байршил

Баян-Өлгий аймгийн  зүүн хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 1750  км,
  • Аймгийн төвөөс 120 км зайд байрладаг бөгөөд өөрийн аймгийн Толбо, Алтанцөгц, Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сум, Увс аймгийн Ховд, Өмнөговь сумуудтай хиллэдэг

Байгаль, газар зүйн онцлог

Газар зүйн онцлог. Тус сум баруун хэсгээр далайн түвшинээс дээш 4000-4200 м өргөгдсөн Цамбагарав уул зүүн хэсгээр Ховд голоор хүрээлэгдсэн .

Сумын нутаг дэвсгэр нь тал хээр болон ба өндөр уулын бүсэд багтдаг.  Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Сумын нутагт аргал, янгир, ирвэс, шилүүс, гахай, туулай, хяргас, мануул, үнэг, чоно, тарвага, зурам, хойлог, ятуу, бүргэд, шар шувуу ,ёл, алтан гулгуур зэрэг 50 гаруй төрлийн ан амьтан жигүүртнээс гадна улирлын чанартай нүүдэллэж ирдэг усны шувуунаас хун, ангир, галуу, тогоруу, нугас зэрэг 20 гаруй төрлийн шувууд байдаг. Тус сумын нутгийн уулын хөндий бэл, голын хөвөөгөөр  харгана, бургас, улиас , чацаргана, хус,  хар мод зэрэг 10 гаруй төрлийн, модлог ургамал үхрийн нүд, тошолой, сонгино, мэтийн жимсгэнэ, бутлаг ургамал агь,  хар, цагаан шарилж, бударгана, ямаан арц,  ерхөг, царгас, дэрс цахилдаг, олон өнгийн цэцэг хужир шүү болон олон төрлийн ой мод, ургамал ургадаг.

 

Цаг уурын нөхцөл

Тус сумын нутагт цаг агаарын байдал эрс тэс уур амьсгалтай хур тунадас бага унадаг.

  • 1 дүгээр сарын

температур их      -43.5  °С

                     бага  -18,2 °С

  • 7 дугаар сарын  

температур  их  +38,7 °С

                     бага  +20.7°С

  • жилийн дундаж салхины хурд 18 м/с
  • жилийн хур тунадасны нийлбэр 6.32 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 233950 га.

 

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

159164

68.03

Ойн сан бүхий газар

216

0,09

Усан сан бүхий газар

689

0.29

Тусгай хэрэгцээний газар

72622

31.04

Тосгон, суурингийн газар

685

0.29

Дэд бүтцийн газар

574

0.26

 

 

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв

Сумын төсвийн татварын нийт орлого 109,6 сая төгрөг бөгөөд Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 2 068,6 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 0,9 сая төгрөгийн орлогоос нийт орлого нь бүрдэж байна.

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 2,179,1 сая төгрөг байна. Нийт зардлын 59,9 хувь нь цалин, 6,9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 20,1 хувийг урсгал шилжүүлэг, 13.1 хувийг нь бусад зардал эзэлж байна.

 

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 40 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тус сум 2012 онд улсад аймагт 1,2 сая орон нутагт 113,4 сая нийт 114,8 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Тус суманд жилд 26,4-35,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Цул-Улаан ХХК байнгын 3 ажлын байртай, улирлын чанартай 37 ажлын байртай улаан тоосго, талх, нарийн боовны цехийн үйл ажиллагаа явуулж иргэдэд үйлчилж байна.

Мөн Ахсынтас Нөхөрлөл, Бузау-көк ХХК, Гүлчингис Хоршоо зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын эдийн засгийн өсөлтөнд томоохон нөлөө үзүүлж байна.

 

ХӨДӨӨ АЖ АХУЙ

Малын  бүтэц

Сумын хэмжээгээр нийт 108243 мянган мал тоологдсоноос

Тэмээ 428, Адуу 3705, Үхэр 4203, Хонь 31072, Ямаа 68835

959 өрхийн 19 малгүй өрх, 523 малчин өрх 417 мал бүхий өрх байна.

Газар тариалан.

Сумын хэмжээгээр жилд  143 га талбайд төмс, 49 га талбайд хүнсний ногоо, 38 га талбайд тэжээлийн ургамал, 20 га талбайд жимс жимсгэнэ тариалж, 2288 тонн төмс, 792 тонн хүнсний ногоо, 17,1 тонн жимс жимсгэнэ хураан авч 38 тонн малын тэжээл, 455 тонн байгалын хадлан бэлтгэсэн байна.

 

Инженерийн дэд бүтэц                  

Зам тээвэр. Аймаг болон багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж. Сум нь цахилгаан дамжуулах 10 квт-ын Баруун бүсийн шугамаар эрчим хүчний системд  холбогдсон.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, айл бүрт(шахам эдгээр худгаас усны хэрэгцээгээ хангадаг) энгийн худагтай.

Ариутгах татуурга

Ариутгах татуурга цэвэрлэх байгууламж байхгүй.

Дулаан хангамж. Сумын төвд ЗДТГазар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, Хүүхдийн цэцрлэг, Цаг уур, Соёлын төв ,хөдөөгийн 2 бага сургууль, Мешитийн харьяа уурын зуухууд ажиллаж дулааны хэрэгцээгээ хангаж байна.

Хүн ам, өрхийн тоо

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

1775

2848

4623

Нийт эрэгтэй

909

1468

2377

0-4 нас

114

171

285

5-9  нас

113

169

282

10-14 нас

114

176

290

15-19нас

93

151

244

20-24 нас

85

163

248

25-29 нас

66

126

192

30-34 нас

60

98

158

35-39 нас

59

88

147

40-44 нас

49

72

121

45-49 нас

40

60

100

50-54 нас

51

85

136

55-59 нас

15

36

51

60-65 нас

12

17

29

65-аас дээш нас

38

56

94

Нийт эмэгтэй

866

1380

2246

0-4 нас

104

156

260

5-9  нас

110

165

275

10-14 нас

93

160

253

15-19нас

83

183

266

20-24 нас

98

147

245

25-29 нас

71

107

178

30-34 нас

58

88

146

35-39 нас

50

75

125

40-44 нас

55

82

137

45-49 нас

40

61

101

50-54 нас

32

48

80

55-59 нас

25

38

63

60-65 нас

13

19

32

65-аас дээш нас

34

51

85

Өрхийн тоо

409

 563

972

Суурин хүн ам

1775

 2848

4623

Түр оршин суугч

0

0

0

 

Сумын хүн амын  50.1 хувь нь залуу болон дунд насныхан, 44.7 хувь нь хүүхэд,  5.2 хувь нь ахмадууд байна.

 

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд 4 айлын нэг орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

 

1

Сургууль

хүүхэд

966

2

Сургуулийн дотуур байр

ор

100

3

Номын сан

суудал

45

       

4         

Цагаан арын бага сургууль

хүүхэд

114

5

Бага сургуулийн дотуур байр

ор

40

6

Цэцэгтийн бага сургууль

хүүхэд

65

7

Бага сургуулийн дотуур байр                                     

 ор

30

8

Цэцэрлэг

Эмнэлэг

хүүхэд

326

 

9

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

20

10

Спорт заал

тоо

45

11

Биеийн тамирын талбай

м2

336

12

Соёлын төв

тоо

1

13

Номын сан

суудал

16

10

Банк

тоо

2

12

Халуун ус

Тоо  

1

 

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 35 бүлэгт 966 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд  61 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 16 багш хамрагдсан байна.

Хүчин чадал нь 100 хүүхдийн дотуур байранд 230 хүүхэд байрладаг.

Сургууль

 

  • Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль
  • Баяннуур сумын 5-р багийн нутагт  байршилтай
  •  740 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 966 хүүхэд суралцаж байна
  •  120 багш, ажиллагчидтай
  • 1970 онд ашиглалтанд орсон,  инженерийн бие даасан хангамжтай

түүхий тоосгон хийцтэй 1- корпус, 2-р корпус тоосгон хийцтэй барилгатай

 

Цэцэрлэг

  • “Баяннуур” хүүхдийн  цэцэрлэг
  •  Баяннуур сумын 4-р багийн нутагт  байршилтай
  • 90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 176 хүүхэд хүмүүжиж байна
  • 32 багш, ажиллагчидтай
  • 1982 онд ашиглалтанд орсон,  тоосго хийцтэй, зориулалтын  барилга. Хүчин чадалын  хүрэлцээ муу байгаа тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.

 

Төрийн өмчийн Баяннуур цэцэрлэг 6 бүлэг 156 хүүхэд , гэр цэцэрлэгт 20 хүүхэд, зуны улиралын хувилбар сургалтанд 150 хүүхэд   хамрагдан, сумын 2-5 насны нийт 434 хүүхдээс  326 хүүхэд СӨБ-д хамрагдаж  сургуулийн өмнөх боловсролын хамралт 75.1 хувьд хүрсэн

Цагаан арлын бага сургууль

  • Бага сургууль
  • Баяннуур сумын 3-р багийн байршилтай
  • 100 хүүхдийн суудалтай
  • 18 багш ,ажиллагчидтай
  • 1988 онд ашиглалтанд орсон  модон хийцтэй, зориулалтын бус барилга. 2012 оноос тоосгон хийцтэй шинэ хичээлийн байр баригдаж байна. Хүчин чадал 180 хүүхэд, 40 хүүхдийн дотуур байранд 70 хүүхэд амьдардаг. Биеийн тамирын гадан талбайтай заалгүй учраас заал барих шаардлагатай .

 

Цэцэгтийн бага сургууль

  • Бага сургууль
  • Баяннуур сумын 1-р багийн нутагт байршилтай
  • 120 хүүхдийн суудалтай
  • 13 багш, ажиллагчидтай
  •  2001 онд ашиглалтанд орсон  модон хийцтэй, зориулалтын барилга.

 

Эрүүл мэнд

Суманд улсын төсвийн  20 ортой  эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж,  4 их эмч, 18 эмнэлгийн тусгай мэргэжилтэн  ажиллаж байна.

2012 онд нийт 136 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус....осол гэмтэл.... Эрүүл-хүүхэд аяныг Засгийн Газрын тогтоол, ЭМЯ-ны сайдын тушаалын дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж 1645 хүүхдийг үзлэг оношилгоонд оруулан, 300 гаруй хүүхдийг мэргэжлийн эмч нараар шүд эрүүлжүүлэх ажил хийгдсэн.

Эмнэлэг

  • Эрүүл мэндийн төв
  • Баяннуур сумын 5-р багийн нутагт  байршилтай
  • 20 ортой
  • 4 их эмч, 6 бага эмч, 3 сувилагч нийт 28 ажиллагчидтай
  • 2010 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангасан барилга юм.

 

Соёл, спорт

1978 онд ашиглалтанд орсон 180 суудалтай Соёлын төвийн модон барилга нь ашиглалтын хугацаа дууссан шаардлага хангахгүй болсон, хүчин чадалын 60 хувийг ашиглаж байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан,  номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна. Нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. 2012 онд их засвар хийгдсэн. Тус сум ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, жижиг дэлгүүр 10, нийтийн хоолны 2 цех, гутал засварын 1 цех, оёдлын 1 цех үйл ажиллагаа эрхэлж байна.

 

Соёлын төв

  • Соёлын төв
  • Баяннуур сумын 5-р багийн нутагт байршилтай
  • 180 хүний суудалтай
  • 7 ажиллагчидтай
  • 1978 онд ашиглалтанд орсон, модон хийцтэй, зориулалтын барилга. 2012 онд их засвар хийгдсэн.Хүчин чадал дунд зэрэг, ашиглалтын хугацаа дууссан тул шинээр Соёлын төвийн барилга барих   шаардлагатай.

 

Шашин, сүм хийд

Абубакир сүм 1993 онд байгууллагдсан. Уг сүмийг 2003 оныг 9-р сард шинээр барьж ашиглалтанд оруулсан. Тухайн сүмд 3 имам үйл ажиллагаа явуулж байна.

Ажиллах хүч салбараар

Салбар

Хэмжих нэгж

2012

Сумын төвд

хөдөөд

Нийт

Аж үйлдвэр

Хүн

40

0

40

Хөдөө аж ахуй

Хүн

174

508

682

Үйлчилгээ

Хүн

62

16

78

Нийт

Хүн

   

800

Төрийн байгууллагад нийт 262 хүн ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 148 байна. Нийт ажилгүй иргэдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 5 хувийг дээд, 10 хувийг тусгай дунд,  51 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 18 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

 

Хот байгуулалт, газрын харилцаа

Баяннуур сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин  юм.

Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:

  • орон сууц, олон нийтийн бүс 685 га
  • хөдөө аж ахуйн бүс  11000 га
  • зуслангийн бүс 47846.9 га

Өнөөгийн байдлаар 426 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 154.38 га газар өмчилж, хадлангийн талбай 400 га газар, тариалангийн талбай 435.7 га газар өвөлжөө, хаваржааны зориулалтын 671 иргэнд 46.97 га газар тус тус эзэмшиж байна.

Засаг даргын Тамгын газар

1960 онд ашиглалтанд орсон  чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инжнерийн бие даасан хангамжтай .Ашиглалтын хугацаа дууссан.Урьд нь ямар нэгэн засвар хийгдээгүй хаананы шаавар нь байнга унадаг,дээврийн төмөр нь хуучирч цоорсоноос болж байнга ус гоождог.Төрийн үйлчилгээ үзүүлэхэд шаарлага хангахгүй байна. Ойрын хугацаанд шинээр конторын барилга барих шаардлагатай байна.

 

Суманд хэрэгжиж буй төсөлүүд

  • Малын индексжүүлсэн даатгал
  • Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл
  • Тогтвортой амьжиргаа төсөл
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөлүүд
  • Ногоон алт төсөл
  • Хүнсний баталгаат байдалыг сайжруулах төсөл

Сумын сор бүтээгдэхүүн

  • Алим
  • Уулын бор ямааны ноолуур

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь “Газар тариалан, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Газар тариалан эрхлэлтийг боловсронгуй болгож, ажлын байрыг нэмэгдүүлж, орон нутаг, иргэдийнхээ нөөц боломжнд тулгуурласан нийгэм эдийн засгийн хөгжлийг хангахуйц байгаль орчин хүн амд ээлтэй жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх.     
  • Байгалийн баялаг ашигт малтмалын орд газруудыг нээн илэрүүлж, орон нутгийн хөгжил цэцэглэлтэд ашиглах.
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, цар хүрээг нь өргөтгөн, эрүүл, аюулгүй хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хангах
  • Газар зүйн ашигтай байрлал, байгалийн үзэсгэлэнт газруудын онцлогуудад тулгуурлан аялал жуулчлал хөгжүүлж, иргэдийн бизнес эрхлэх, амьдрах таатай орчинг бүрдүүлэх.

 

Сумын онцлог

  • Тус сум нь Толбо. Алтанцөгц. Увсын Ховд, Өмөнговь, Ховдын Эрдэнэбүрэн сумдтай хил залгадаг. Далайн тувшнээс 4149 м өндөр Цамбагарав болон Хашаат, Майхант, Цаст, Мараа, Таван бэлчээр, Уушмг, Нөрөөлөг зэрэг уулс Ховд, Харсага, Эргэт. цэцээгт ээрэг гол, Баяннуур, Олоннуур зэрэг нуур нь энэ нутгийн гоо узэсгэлэнтэй газруудтай учир аялал жуулчлал хөгжих өргөн боломжтой.
  • Төмс, хүнсний ногоогоор аймгийн хэрэгцээний 60%-ийг хангаж байна.
  • Ноолуурын гарц сайтай уулын бор ямаатай.
  • Нутгийн бренд Алим ургадаг

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Баян-Өлгий аймгийн Бугат сум нь 1959 онд  “Жаргалын зам” нэгдэл нэртэй байгуулагдсан.

Хатуу, Улаантолгой, Сумын төв, Буга гэсэн нийт 4-н багтай 869 өрх, 3251 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 13-н сумаас эхнээсээ 4-д ордог ба газар нутгийн хэмжээ 204910 га газар. Өлгий сумыг мах махан, болон сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор байгуулагдсан сум юм.

 

Газар зүйн байршил

Баян-Өлгий аймгийн Бугат сум Монгол Улсын баруун хязгаар Монгол Алтайн нуурууны салбар улсаар хүрээлэгдсэн.  

  • Улаанбаатар хотоос 1617 км,
  • Аймгийн төвөөс 5 км зайд байрладаг.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Алтанцөгц, Толбо, Сагсай, Улаанхус сумтай хиллэдэг.

 

Байгаль, газар зүйн онцлог

Газар зүйн онцлог. Далайн төвшнээс  2300-3700 м өндөр өргөгдсөн уулархаг нутагт оршдог Сумын нутаг Физик газар зүйн хувиарлалтаар бүхэлдээ Алтайн уулархаг мужид хамаарагдана.

Газар хөдлөлийн эрчим 7 балл.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж температур -25-30 оС
  • 7 дугаар сарын дундаж температур +25+30 оС
  • Жилийн дундаж сахины хурд 4-9 м/с
  • Жилийн хур тунадасны хэмжээ 81.3 мм

 

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 215002 га.

 

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

199388.0

92.74

Ойн сан бүхий газар

1752

0.81

Усан сан бүхий газар

1018

0.48

Тосгон, суурингийн газар

    10092

4.69

Дэд бүтцийн газар

2752

1.28

 

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн нийт орлого нь 301.2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 154.4 сая төгрөг, сумын өөрийн орлого 113.8 сая төгрөгийн орлогоос бүрддэг. 

 

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 569.4 сая төгрөг байна. Нийт зардлын 59 хувь нь цалин,  8.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 22.4 хувийг урсгал шилжүүлэг, 10 хувийг нь бусад зардал эзэлж байна.

 

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 15 аж ахуй нэгж төсвийн 6 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Сумд 113734 төгрөгийн татварыг төвлүүлсэн байна. Аймгийн хэрэглэглээний сүү сүүн бүтээгдэхүүний 5 хувийг хангаж байгаа нь цаашид сүүн сүүн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломж байгааг харуулж байна. Сумын хэмжээнд 2012 оны эцэсээр нийт 61714 толгой мал тоологдсон байна.

Мал сүргийн  бүтэц

Сумын хэмжээнд 61714 толгой малтайгаас 25 тэмээ, 1999 адуу, 3275 үхэр, 25053 хонь, 31362 ямаа байна.

Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 22.0 хувь байна.

213 малчин өрх, 308 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 60 хувийг эзэлж байна.

Газар тариалан

Сумын хэмжээнд нийт 24.9 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 53.8 хувьд нь төмс, хүнсний ногоо, 46.2 хувьд нь бусад бүтээгдэхүүн тариалж байна.

Сумын хэмжээгээр жилд  11 га талбайд 20 тонн тэжээлийн ургамал, 0.5 га талбайд 0.5 тонн чацаргана, 1.4 га талбайд 5 тонн хүнсний ногоо, 12 га талбайд 12.5 тонн төмс хураан авч байна.

 

Инженерийн дэд бүтэц                  

Зам тээвэр. Зам тээвэр: Аймгийн төвтэй хатуу хучилттай замаар, сумын төвийн 4 баг нь 25-100 км зайтай ба шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж. Сум нь төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон. холбогдсон.

2012 онд баруун бүсийн ЦТС-аас цахилгаан -244171 квт/цаг авсан. Үүнээс 16 албан байгууллага, аж ахуйн нэгжид 48186 квт/цаг цахилгаан, 274 айл өрхөд 195985 квт/цаг цахилгаан борлуулсан байна. Борлуулсан цахилгааныг мөнгөн дүнгээр авч үзвэл 18.45 сая төгрөг бичсэнээс орсон орлого 13.87 сая төгрөг төлөгдсөн байна. 2012 оны жилийн эцсийн тоогоор 157 малчин өрх нарны зайн үүсгүүртэй байна.

 

Ус хангамж. Сумын төвд гүний худаг байхгүй сумын төв аймгийн бохир усны сангийн доод талд байгаа нь айл өрх цэвэр усаар хангагдах бололцоогүй 2 км зайд оршиж байгааг харуулж байна. цаашид сумын төвийг гүүний худагтай болгох, айл өрхийг цэвэр усаар хангах мөн байгууллагыг нэгдсэн цэвэр, бохир усны нэгдсэн системээр холбох нь шаардлагатай.

Дулаан хангамж. Сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Ахлах сургууль, Сургуулийн дотуур байр, Соёл гэгээрлийн төв зэрэг байгууллагууд нийт 9 нам даралтын усан халаалтын зуух ашиглаж дулааны хэрэгцээгээ хангаж байна. 

Хүн ам, өрхийн тоо

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

995

2256

3251

Нийт эрэгтэй

0-4 нас

              429

                53

     1223

       140

     1652

       193

5-9 нас

56

149

205

10-14 нас

51

143

194

15-18 нас

32

81

113

19-24 нас

47

130

177

24-29 нас

34

94

128

30-34 нас

33

90

123

35-39 нас

30

77

107

40-44 нас

27

79

106

45-49 нас

20

52

72

50-54 нас

13

35

48

55-59 нас

10

31

41

60-65 нас

8

15

23

65-аас дээш нас

16

46

62

Нийт эмэгтэй

0-4 нас

              415

                42

     1284

       118

     1599

       160

5-9 нас

51

145

196

10-14 нас

46

133

179

15-18 нас

38

108

146

19-24 нас

53

153

206

24-29 нас

31

86

117

30-34 нас

30

85

115

35-39 нас

34

96

130

40-44 нас

26

72

98

45-49 нас

16

47

63

50-54 нас

13

37

50

55-59 нас

11

33

44

60-65 нас

5

16

21

65-аас дээш нас

19

55

74

Өрхийн тоо

258

611

869

Суурин хүн ам             

                   995          2256           3251

Түр оршин суугч

0

Нийт хүн амын 92,3 хувь нь казак үлдсэн 7,7 уранхай, дөрвөд эзэлэж байгаа ба 42,6 хувийг хүүхэд, 47.3 хувь нь залуу болон дунд насныхан, 10,1 хувь нь ахмад настнууд эзэлж байна. Нийт хүн амын 30,6 хувь нь сумын төвд амьдардаг.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1

Сургууль

хүүхэд

409

2

Сургуулийн дотуур байр

ор

50

       

4

Цэцэрлэг

хүүхэд

63

5

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

18

6

Спорт заал

тоо

1

7

Биеийн тамирын талбай

м2

90

8

Соёлын төв

тоо

1

9

Номын сан

Суудал

10

10

Банк

Тоо

2

11

Халуун ус

тоо

1

Боловсрол

Бугат сумын сургууль нь анх 1944 онд бага сургууль нэртэй байгуулагдаж анги 2, багш 2, сурагч 30 байсан бол одоо 12 жилийн ахлах сургууль болж 19 бүлэгтэй 409 сурагчтай, 44 багштай, 41 туслах болон удирдах ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна.

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй 283 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 22 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд,  61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

Хот байгуулалт, газрын харилцаа

Бугат сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан.

Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:

  • орон сууц, олон нийтийн бүс 38.19 га
  • үйлдвэрлэлийн бүс 2.4 га
  • ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс  0.280 га
  • хөдөө аж ахуйн бүс  49 га
  • зуслангийн бүс 43677.5 га

Өнөөгийн байдлаар 2783 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 668 га газар өмчилж, 440 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 183.8 га газар, 367 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 73.7 га газар, 55 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын  зориулалтаар 216 га газар, 119 иргэн 29 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 1540 га газар эзэмшиж байна.

Барилга

2012 онд орон нутгийн барилгын конпаниуд 389,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй хүн эмнэлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн.

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

  • Малын индексжүүлсэн даатгал төсөл
  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
  • Тогтвортой амьжиргаа II төсөл
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
  • Малжуулах төсөл
  • Бэлчээрийн менежмент
  • Адрагийн төсөл
  • Дэлхий Зөн олон улсын байгууллагын төсөл

 

СУМЫН ХӨШӨӨ, ДУРСГАЛ

Хөшөө дурсгалын нэр: Хасбаатарын хөшөө

Байгуулагдсан он: 1970 он

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

 

Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх 
  • Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
  • Нийгмийн дэд бүтэц,  орон сууцны  хангамжийг дээшлүүлэх

Сумын онцлог

Тус сум онцлог нь аймагт ойрхон, аймгийн төвийн иргэдийг сүү цагаан идээ, хүнсний ногоогоор хангах  боломжтой юм Дэд бүтэц хөгжсөн цаашид аялал жуучлалыг хөгжүүлэх казахын уламжлалт бүргэдийн баяр, көкбар, зэрэг тэмцэнүүдийг сумдаа жил бүр зохион байгуулаж байгаа болно.

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

 

Баян-Өлгий аймгийн Булган сум нь 1938 онд Ховд аймгийн Хужирт сум нэртэй байгуулагдсан. Хуучнаар Ховдын хязгаарын Урианхай, Дархан бэйсийн хошуу.

Улаагчин, Сайхан, Булган, Жаргалант, Хужирт, Сөнхөл, Улаанхус гэсэн 7 багтай. 1126 өрхөд 5164 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 13 сумаас эхнээсээ 5-д, газар нутгийн хэмжээгээр 5-рт ордог. Хүн амын нягтрал 1 хүнд 1 км2  талбай ноогдож байгаа нь аймгийн дундажаас нэг дахин бага байна.

 

Газар зүйн байршил

 

Баян-Өлгий аймгийн хамгийн урд захад хойноос урагш сунаж тогтсон байрлалтай, баруун талаараа 150 км БНХАУ-тай хиллэдэг, урд хэсгээрээ Ховд аймгийн Булган, Үенч, зүүн талаараа Мөнххайрхан, зүүн хойд талаараа Дуут, хойд талаараа өөрийн аймгийн Дэлүүн сумтай тус тус хиллэдэг. Улаанбаатар хотоос 2000 км, Баян-Өлгий аймгаас 300 км алслагдсан. 

 

Байгаль, газар зүйн онцлог

Газар зүйн онцлог. Далайн төвшинээс дээш 1500-4362 өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтай нурууны ноёлох өндөрлөг Мөнххайрханы баруун талын өндөр уулын бүсэд оршдог. Булган гол нь сумын хойт хилээс эх авч олон жижиг голуудаар тэжээгдэн нутгийн дундуур    130 км урсч Ховд аймгийн Булган сумын нутагруу нэвтэрч урсдаг. Газар хөдлөлтийн эрчим 8 балл. Сумын нутаг дэвсгэр нь эгц хажуут өндөр уултай. Булган голд 15 гол (жижиг) цутгадаг. Голын тохойгоос усалгаатай хадлан авдаг.

Ямаа, сарлаг үржүүлэх, усалгаатай газар тариалан эрхлэх боломжтой.

Цаг уурын нөхцөл.

Хуурай сэрүүн зунтай, өвөл нь 10-40 см цас унадаг. Зарим тохиолдолд 10-80 см цас унах нь бий. Жилийн хур тунадасны нийлбэр 200-400 мм. Хахир өвлөөс шалтгаалан Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумуудын нутгаар малаа оторлуулж өвөлжүүлдэг. Нэгдүгээр сарын дундаж температур 25,9 0С, долоодугаар сарын дундаж температур 21,60С.

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 497700 га.

 

Зориулалт

Хэмжээ

/мян/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

462,3

92,89

Ойн сан бүхий газар

4,1

0,83

Усан сан бүхий газар

2,7

0,54

Тусгай хэрэгцээний газар

27,6

5,54

Тосгон, суурингийн газар

0,3

0,06

Дэд бүтцийн газар

0,7

0.14

 

 

 

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгын төсөв

Сумын төсвийн татварын нийт орлого нь 170.4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг  2452.9 сая төгрөг, сумын өөрийн үйл  ажиллагааны орлого 0,8 сая төгрөгийн орлогоос нийт  орлого бүрдэж байна. Орон нутгийн нийт төсвийн  зардал нь 2624.1 сая төгрөг байна.  нийт  зардлын 60% нь цалин, 8,8% нь НДШ, 22,1% нь урсгал шилжүүлэг  9,1%-ийг бусад зардал эзэлж байна.

 

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 65 ААН, байгууллага болон иргэд үйл ажилагаа явуулж 3,4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймагт 1.45 сая.төг, орон  нутагт 170.4 сая төгрөг нийт 171,92 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

 

Тус суманд жилд  30 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. “Эвт цаст хайрхан” хоршоо,  байнгын 4 ажлын байртай, улирлын чанартай 2 ажлын байртай  бөгөөд хөнгөн блок талх нарийн боов үйлдвэрлэж байна.              

 

Эдийн засгийн бүтэц, хувиар

Хүн амын орлогын 33,8 хувийг мал аж ахуйн үйлдвэрлэлээс, 22,3 хувийг цалин хөлснөөс, 37,4 хувийг худалдаа, 10,5 хувийг үйлчилгээний салбараас орж байна.

Хөдөө аж ахуй

Мал сүргийн бүтэц

Сумын хэмжээнд  81075 толгой малтайгаас 520 тэмээ, 3942 адуу, 6929 үхэр, 19395 хонь, 50289 ямаа байна.

Сумын хэмжээнд нийт 81,0 мянган мал тоолуулснаас ноолуурын чиглэлийн “уулын бор” үүлдрийн эрлийз ямаа 50,2 мянган толгой тоологдсон нь нийт малын 62 хувийг эзэлж байна. 849 малчин өрх, 215 малтай өрх  байгаа нь нийт өрхийн 95 хувийг эзэлж байна.

 

Газар тариалан

Сумын хэмжээнд нийт 69 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 40 хувьд нь төмс, хүнсний ногоо, 10  хувьд  нь улаан буудай, 50 хувьд бусад таримал тариалж, төмс 65 тн,  хүнсний  ногоо  32 тн ,  улаан буудай 5 тн ,  малын тэжээлийн ургамал 83 тн тус  тус хураан авч байна.

Булган голын сав газраас усалгаатай хадлан жилд  3300 тонн, гар тэжээл 500 тонн бэлтгэдэг. Бага зэрэг төмс хүнсний ногоог айл өрх, хоршоод өөрсдөө тариалдаг. Усалгаатай хадлангийн талбайг нэмэгдүүлэх, хүнсний ногоо малын тэжээлийн ургамал тариалах зорилго тавьж байна.

 

Инженерийн дэд бүтэц                  

 

Зам тээвэр Сумын нутаг дээгүүр Ховдын Булганы Ярантын боомт хүрэх хамгийн баруун талын зам дайран өнгөрдөг. Үүгээр тус аймгийн өргөн хэрэглээний барааны ихэнхийг татан авдаг боловч замын бартаа саад, бэрхшээл ихтэй. Гол замыг 1967 онд шинээр зассан ба 2012 онд улсын төсвөөр засч сайжруулсан.

Цахилгаан хангамж. Сум нь эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон. Ховд аймгийн Дуут сумаас Баян-Өлгий аймгийн Булган сум хоорондын  15 квт-ын 110 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2011 онд барьж ашиглалтад оруулсан.

Ус хангамж. Булган гол сумын төвийг дайран өнгөрдөг бөгөөд жижиг гол, горхи, булаг шанд элбэгтэй. Сумын төвийн айл өрхүүд хашаандаа гар худагтай. Усны хэрэгцээгээ эдгээр гол горхи, худгаасаа хангадаг.

Ариутгах татуурга.  Байхгүй

Дулаан хангамж. Сумын төвд ЗДТГ, Ахлах сургууль, Эмнэлэг, Цэцэрлэг өөрсдийн жижиг оврын уурын зуухтай. Түүгээрээ дулааны хэрэгцээгээ хангаж  байна.

1990 оныг хүртэл нэгдсэн уурын зуухтай инженерийн шугам сүлжээтэй байсан боловч одоо ашиглах  боломжгүй болсон. 

Хүн ам өрхийн тоо  

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

997

4167

5164

Нийт эрэгтэй

496

2074

2570

0-4 нас

62

261

323

5-9 нас

58

242

300

10-14 нас

53

228

281

15-19 нас

52

219

271

20-24 нас

49

193

242

25-29 нас

43

183

226

30-34 нас

38

151

189

35-39 нас

34

137

171

40-44 нас

28

114

142

45-49 нас

20

92

112

50-54 нас

20

81

101

55-59 нас

16

59

75

60-65 нас

8

37

45

65-аас дээш нас

15

77

92

Нийт эмэгтэй

501

2093

2594

0-4 нас

63

265

328

5-9 нас

58

244

302

10-14 нас

56

229

285

15-19 нас

52

221

273

20-24 нас

44

200

244

25-29 нас

45

182

227

30-34 нас

38

153

191

35-39 нас

30

146

176

40-44 нас

29

113

142

45-49 нас

23

86

109

50-54 нас

19

80

99

55-59 нас

14

61

75

60-65 нас

9

38

47

65-аас дээш нас

21

75

96

Өрхийн тоо

231

895

1126

Суурин хүн ам

997

4167

5164

Түр оршин суугч

     

 

1998 онд 5522 хүн амтай байсан бол одоо 5164 хүн орчин сууж байна. Сүүлийн 15 жилд хүн амын тоо 6,5 хувиар буурахад 2010 онд болсон гамшгийн хэмжээнд хүрсэн зудаас болк малчид малынхаа 50-70 хувийг алдсан болон төвөөс алслагдсан байдал сөргөөр нөлөөлж шилжилт, явагчид ихэссэн байна. Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь ахмадууд байна. 

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд бүх өрх өөрсдөө АА-н аргаар барьсан модон сууцтай.  Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц барих шаардлагатай.

 

 Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж.

1

Сургууль

суудал

740

2

Сургуулийн дотуур байр

ор

220

3

Цэцэрлэг

хүүхэд

170

4

Эмнэлэг

ор

20

5

Спорт заал

М2

180

6

Биеийн тамирийн талбай

Тоо

180

7

Соёлын төв

Тоо

1

8

Номын сан

суудал

20

9

Банк

Тоо

2

10

Халуун ус

тоо

1

Боловсрол

Сумын хэмжээнд Ахлах сургууль, Шүвтэр, Ёлтод багт бага сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийтдээ 53 бүлэгт 1193 хүүхэд сурч байна.  Бага ангийн хамран сургалт 95,6 хувь суурь боловсролын хамран сургалт 94,6 хувьд хүрсэн. Сумын төвийн цэцэрлэгийн 4 бүлэгт 96, Шүвтэр багийн гэр цэцэрлэгт 20 хүүхэд. Ёлт багийн цэцэрлэгт 2 бүлэгт 50 хүүхэд тус тус хамрагдаж байна. Нийтдээ 170 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа нь цэцэрлэгийн насны хүүхдийн 33,2 хувийг эзэлж байгаа нь цэцэрлэг нэмж байгуулах шаардлага байгааг харуулж байна. Ерөнхий боловсролын 3 сургууль сургалтаа 2 хэлээр явуулдаг онцлогтой тул анги дүүргэлт бага байдаг.

 

Дотуур байр

Тус бүрдээ 80 ортой  2 дотуур байрны барилга. Дөрөвдүгээр багт байрлалтай. 1984, 1988 онуудад ашиглалтанд орсон,  2 давхар,  тоосгон хийцтэй. Нам даралтын халаалтын зуухтай.

Одоо дотуур байранд 250 хүүхэд  байдаг тул нэмж  75 хүүхдийн дотуур байр барих шаардлагатай

 

Сургууль

Сумын төвийн жаргалант багт байршилтай 740 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 37 бүлэгт 901 хүүхэд суралцдаг. 108 багш, хүмүүжүүлэгч, ажиллагчидтай. Хичээлийн байр 1977 онд өргөтгөл хийж, шинээр барьж 1988 онд ашиглалтанд  оруулсан тоосгон хийцтэй, 2 давхар. Гал тогоо 1984 онд баригдсан модон хийцтэй хуучирсан дотуур байр 2 той бөгөөд 1984, 1989 онд ашиглалтанд орсон, үнсэн блок, хуучирсан.

Шүвтэрийн бага сургууль

Шүвтэрийн бага сургууль нь 1947 онд байгуулагдсан. Сумын төвөөс урьд зүгт 30 км-т Булган, Сөнхөл голуудын бэлчирт 6,7-р багуудын дунд байрладаг 10 бүлэгт 140 хүүхэд сурдаг, 22 багш ажиллагчидтай, монгол, казах 2 хэлээр сургалтаа явуулдаг. Орон нутгийн аж ахуйн аргаар баригдсан ердийн галлагаатай, салангид 5 жижиг байрнаас  бүрддэг. 2012 онд улсын төсвөөр хичээлийн байр баригдаж эхэлсэн байна. Дотуур байрны гал тогооны барилгыг шинээр барих шаардлагатай.

Цэцэрлэг

Хүүхдийн цэцэрлэг Жаргалант багийн нутагт  байрлалтай, 75 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 80 хүүхэд хүмүүждэг. 22 багш ажиллагчидтай. 1976 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, барилга хуучирсан, өргөтгөл зайлшгүй шаардлагатай. Барилгын хүчин чадлаас хэтэрсэн учираас 6-р багт нэг гэр цэцэрлэг тус бүр 20 хүүхэд хүмүүжиж байгаа.

 

Ёлт багийн цэцэрлэг

Ёлтын цэцэрлэг 2-р багийн нутаг багийн төвд байршилтай. Барилга нь модон хийцтэй 2008 онд ашиглалтанд орсон. 2 бүлэг 40 хүүхэд хүмүүждэг, 10 багш, ажиллагчидтай.

 

Эрүүл мэнд

Суманд 1 эмнэлэг, 2 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2  их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн  ажиллаж байна.

2012 онд нийт 111 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23,  халдварт өвчлөлийн  4  тохиолдол гарсан байна.

 

Эмнэлэг

Жаргалант багийн төвд байрладаг 20 ортой 2 давхар, нам даралтын уурын зуухаар халдаг 2010 онд ашиглалтанд орсон, шинэ байртай. 4 эмч, 6 сувилагч, 4 эх баригч, 6 багийн эмч, техникийн ажилчид 17. Инженерийн зориулалтын усан хангамжтай болох шаардлагатай.

Соёл, спорт

1990 онд ашиглалтанд орсон 250 суудалтай соёлын төвийн тоосгон барилга нь үзвэрийн заал, музей, номын сан, бусад зориулалтын өрөө тасалгаануудтай боловч сумын ЗДТГ байргүй учир түр байрлаж байна. Ахлах сургуулийн хичээлийн байранд сурагчдад сургалт явуулах зориулалттай 180 м2 спорт заалтай. Шинээр спорт заал барих шаардлагатай .

Соёлын төв

Дөрөвдүгээр багт байрлалтай, 2 давхар, тоосгон хийцтэй, ашиглалтанд орсоноос хойш их засвар хийгдэж байгаагүй, нам даралтын 2 уурын зуухаар халаадаг.

Шашин, сүм хийд

Сумын хэмжээнд 3 сүм хийд байдагаас будда 1 ислам 1, христ 1 сүм байна.

 

Тухайн хийдүүдэд нийт 6 лам хуврага, санваартан ажиллаж байна.

 

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 2012 оны эцсээр 68 байна. Амьжиргааны  баталгаажих  түвшнээс доогуур орлоготой ядуу өрх 655 буюу 3224 хүн байна. Нэн ядуу өрх-188 буюу 845хүн  байна. Ядуурлын түвшин 58.2 хувь. Байгаль, цаг уур хахир хатуугаас гадна 2010 онд гамшгийн хэмжээнд хүрсэн зудад нэрвэгдсэнээс үүдэн малчдын мал хэт цөөрсөн нь ядуурлын гол шалтгаан болж байна. Иймд малжуулахад анхаарч байна. бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр авч үзвэл:  22,3% дээд, 12,4%-ийг тусгай дунд, 22% бүрэн бус дунд, 20%-ийн бүрэн дунд 23,3%-ийг бага болон боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна. 

 

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

 

Хот байгуулалт, газрын харилцаа

Булган сумын төв нь засаг захиргаа, худалдаа үйлчилгээ давамгайлсан суурин юм. Сумын төв нь эрчим хүчинд холбогдсоноос үүдэн суурьшлын бүс 2012 оноос эрчимтэй тэлж 5 га-гаар нэмэгдсэн.

 

Барилга

Улсын төсвийн хөрөнгөөр Шүвтэрийн багийн бага сургуулийн хичээлийн байр (1,3 тэрбум) барих барилгын ажил эхлээд байна.

2012 онд хэсгийн төлөөлөгч, цагдаагийн кабон 75 сая төгрөгөөр баригдаж ашиглалтанд орсон.

ЗДТГазар өөрийн байргүй учир соёлын төвийн барилгад байрладаг. Цаашид ЗДТГ-н байр барих шаардлагатай.

 

Ус цаг уурын шинжилгээний “40 жил” станц

Барилга нь 1976 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, 108 м2  талбайтай, хуучирсан.

Сумын айл өрх тэлж байршсан тул цаг уурын хяналтын талбай нь айл өрхүүдийн дунд байрладаг тул нүүлгэх шаардлагатай. Нийт 7 ажиллагчидтай.

 

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

 

  • Малын индексжүүлсэн даатгал төсөл
  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
  • Тогтвортой амьжиргаа
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
  • Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй Ногоон Алт хөтөлбөр

 

Сумын хөгжлийн зорилт

Тус сум нь мал аж ахуй , хөдөө аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн  ажиллаж байна.  Үүнд:

  • Нутгийн онцлогтой цагаан идээ боловсруулж зах зээлд нэрийн бүтээгдэхүүн гаргах суурь нөхцөлийг бүрдүүлэх.
  • Ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх санг бодлогоор чиглүүлэн  зарцуулахыг чухалчилах.
  • Усалгаатай талбайд малын тэжээл    тариалах хадлангийн талбайг нэмэгдүүлэхэд анхаарч, шинээр 20 га талбайг услах шуудуу усалгааны системийг бэлтгэж, хашиж хамгаалан ургац авах
  • Сум газар нутаг бүхэлдээ өндөр уулын бүс учир уул даваануудаар хүрээлэгдсэн өвөл нь цас их унадаг тул малын тэжээл тариалах, тэжээлийн нөөцийг жил бүрийн 10-р сараас өмнө татаж нөөцлөх.
  • 2 үндэстэний онцлог бүхий ахуй соёл, зан заншил, байгалийн үзэсгэлэнт газар зэрэгт түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх.
  • Ганцхан манай суманд эртнээс уламжлагдан ирсэн мөсний сурын харваа бусад аймаг, сумуудад түгээн дэлгэрч байгааг цаашид өвлийн аялал жуулчлалын нэг төрлийн бүтээгдэхүүн болгох, 2013 онд мөсний сурын улсын аврага шалгаруулах харвааг зохион байгуулах,  цаашид уламжлал болгох.

Сумын онцлог

  • Казах, Монгол иргэд оршин суудаг тул хоёр өөр үндэстэний ёс заншил, өв соёлыг нэг доороос үзэж болох  тул аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой.
  • Төмрийн хүдрийн ихээхэн нөөцтэй.

ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Буянт сум нь Ардын хувьсгалын өмнө Алтайн Урианхай 7 хошууны нэг Урианхайн зүүн гарын Амбаны хошууны Сагсайн Түмт, Оорцогурианхай, Гонзгой зэрэг 6 суманд харьяалагдаж байжээ. 1925 оноос Алтайн урианхайн аймгийн Итгэмжитгүний хошууны Жаргалант Сагсай сум, 1929 оноос Чандмань уулын аймгийн Алтайн хошууны "Нар мандах” сум байгаад. 1931 оноос Ховд аймагт харъяалагджээ. 1034 онд татам буугдаж "Жаргалант-Сагсай" сумтай нэгтгэжээ.

1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдсаны дараа БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 81 дүгээр, Аймгийн яамны тэргүүлэгчдийн 1942 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаар хурлын тогтоолыг үндэслэн 1942 оны 3 дугаар сарын 10-нд сумын багуудаас сонгогдсон 21 төлөөлвгчдиин хурлаас Буянт нэртэй шинэ сумыг байгуулж, төвийг нь Өмнөхалцөөт голын Монтрог хөх толгойн хажууд суурьшуулж сумын захиргааны тэргүүлэгчдээр Н.Мөнх, Н.Жиммбээ, Н.Тогтох, Жомарт, Ажхан, Ш.Өнөр, Н.Сүх, Сундаа, Б.Энгээ(эмэгтэй)нарын 9 хүнийг,сумын даргад И.Мөнх нарийн бичгийн даргад Н.Жимбээ нарыг сонгож сумын захирга 3, намьін үүр 1, багийн дарга 6, хүн эмнэлэг 4, бүгд 20 хүний оронтоотой ажиллаж эхэлжээ.

Алдартнууд

Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчид. 1912 онд Ховдыг Манжаас чөлөөлөх тэмцэлд Ж.Цэрэв, Х.Хорхой, Д.Даш нар оролцжээ. Партизан, ахмад дайчид. Тухайн үед хошууны нутаг байсан Гурван мааньт, Цагаан салаа, Шар тохойд цагаантны эсрэг байлдаж улмаар Ц.Хасбаатар, К.К.Байкалов нарын журамт цэрэгт элсэж,

Толбо нуурын дэргэдэх Урианхайн Саруул гүүний хүрээнд болсон 42 хоногийн бүслэлтэд биеээр оролцож, тэмцэж явсан 1921 оны алдарт партизан Ш.Тэвэгт, А.Хийрэв, Ж.Бөөдөө, Д.Баярмагнай, Ш.Лувсан, Хүдэрчулуун, Д.Мятаг, Д.Даш нарын цэрэг эрс оролцож, тус сумаас Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Т.Өтнөө, ахмад дайчид Д.Гармаа, Б.Тарав, Ш.Гоёохүү, Н.Санжмятав, З.Мами, Б.Шалмаа, Н.Буянжиг, Б.Цэдэн, Ц.Лоодон, Ц.Батаа нар төрөн гарчээ.                  

Төр, нийгмийн зүтгэлтнуүд. 1924 оны Улсын анхдугаар Их хурлын төлөөлөгч Ш.Тэвэгт, 1929-1939 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, үндэсний зөвлөлийн дарга Т.Сурахбаяр. 1940 онд БНМАУ-ын Yιιι Их хурлын төлөөлөгч Б.Энгээ (эмэгтэй), 1949 онд Улсын Их хурлын төлөөлөгч Т.Өтнөө, Б.Дорж 1954 онд Улсын Их хурлын депутат, АИХ-ын орлогч дарга Н.Машах. АИХ-ын депутат Т.Хөх,Г.Борхүү, Г.Дамдин, 1977 онд Б.Лишээ. 1981 онд М.Батшулэг 1981,1986 онуудад Б.Батаа 1990 онд АИХ-ын депутат Я.Хүрлээ. Улсын Их хурлын гишүүн (1990). Улсын Бага хурлын гишүүн (1996-1998). Монгол Улсын Хууль Зүин Яамны сайдаар С.Батчупуун (1996-1998) нар сонгогдон ажиллаж байна. Мөн А.Бэгзжав Баян-Өлгий, Увс аймгийн даргаар, Р.ЦэрэндоржСэлэнгэ аймгийн орлогч даргаар, Р.Буяндэлгэр Дорноговь аймгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар, Д.Эрдэнэ Улаанбаатар хотын ЗДТГ-ын орлогч дарга бөгөөд Төлөвлөгөөний комиссын даргаас ажиллаж байсан. Ш.Сериктес 2008 оноос Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан.

Хөдөлмөрийн баатар, Ардын болон Гавьяат цолтон. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Цээхээ, Ж.Дампил, Б.Батаа, Ардын жүжигчин Б.Дамчаа, Р.Самжид, Гавьяат тээвэрчин М.Дондог. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк нар тус сумын бахархал юм.

Эрдэмтэд. Мал эмнэлгийн шиижлэх ухааны доктор (Sc.D), профессор А.Хөхөө Техникийн ухааны доктор (Ph.D) Ц.Сосорбарам.

Спортын алдартнууд. Урианхай сурын Эрхий мэргэн үндэсний болон Урианхай сурын спортын мастер Ч.Жамбал, Үндэсний сурын Улсын мэргэн, Урианхай, Буриад сурын мэргэн М.Батгэрэл, Урианхай сурын мэргэн, спортын мастер Б.Насанбат, Спортын мастер О.Эрдэнэбилэг, Б.Баярсайхан, Ж.Мягмар, Х.Бямбажав, Б.Мөнхбаяр, Урианхай сурын хүндэт мэргэн П.Жарантай, Ө.Бааст, Ц.Тавьхаа, П.Дүгэр, Я.Хүрлээ, Р.Мөнхөө.

ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

БНМАУ-ын Засгийн газар, Улсын Бага хурлын 1938 оны 5 дугаар сарын 28-ний өдрийнхамтарсан тогтоолын дагуу засаг захиргааны нэгж, хошууг сум болгон өөрчлөн байгуулснаар Дэлүүн сумын суурь тавигджээ. Сумын хөдөпмөрчдийн анхны хурал 7 дутаар сарын 25-нд болж, 4 багийн 29 төлөөлөгч оролцож. Дэлуун сумын төвийг Көктөбе хэмээн газарт товлож, сумын захиргааг байгуулжээ.

Сумын даргаар Ш.Ногай, нарийн бичгийн даргаар Х.Тахыр нарыг сонгожээ. Сум анх байгуулагдахдаа 4 баг, 500 өрх, 20 мянган толгой малтай байв. Багийн даргаар Р.Хазанбай, Х.Тунхатар, Б.Хажатбай нар сонгогдон ажиллажээ. 1937 онд МАХН-ын үүр байгуулагдсан бөгөөд Ш.Ногай, Х.Тахыр, Ш.Далай, Абикей нар намын анхны гишүүнээрэлссэн байна. 1939 оңд сумын төвийг Борты хэмээх газарт шилжүулжээ. Энэ онд анх удаа казахуудыг цэрэгт татаж эхэлсэн бөгөөд К.Хажекбер, З.Тумарша, Р. Иншу. И.Камелбай, Ж.Билал, Ж.Хапай зэрэг олон хүн.

Сумаас төрсөн алдартнууд

Тус сумаас Монгол Улсын Баатар М.Икей, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Нуга (аймгмйн анхны Хөдөлмөрийн баатар. хоньчин), Ш.Улболган (казах эмэгтэйчүүдийн дотроос төрсөн анхны Хөдөлмөрийн баатар, саальчии), А.3ейтин (барилгачин), А.Орныхбай (уурхайчин), Улсын Ударник С.Берден, Алмиза, Монгол Улсын Ардын жүжигчин А.Монголхан, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ш.Ногай, Ахмад дайчин О.Хабдолда, К.Шакей, Монгол Улсын Гавьяат цолтон Ш.Хабдолда, Д.Тегат (Гавьяат барилгачин), С.Шайзада

(Гавьяат хуульч), Б.Хайжамал (Гавьяат жүжигчин), Ж.Сайфолла (Гавьяат уурхайчин), Б.Гончиг (Гавьяат нэгдэлчин). М.Зулькафиль (Соёлын гавьяат зутгэлтэн). Х.Байгабыл (Аж уйлдвэрийн гавьяат ажилтан). Онц бөгөөд Бурэн эрхт элчин сайд Х.Сайран, Шинжлэх ухааны доктор (Sc. D) М.Зулькафиль (сэтгуүл зүй). М. Хурметхан (түүх), У.Бекет (биологи), Х.Ыханбай (Эдийн засаг). С Харжаубай (түүх), Боловсролын доктор (РҺ.D) Х.Хоблабай (сурган-сэтгэл судлал),Ж.Хуанган (хэл бичиг). Т Сайфолла (мал эмнэлэг), Д.Еркин (геологи), А.Алаубек (математик), Төр, нийгмийн зүттэлтнүуд Ш.Ногай, М.Хурманхан, Т.Хадыр, Ж.Серикбай, Х.Сайран, Х.Мейрам, С.Харжаубай, А.Хари, Ардын Их хурлын депутат, Улсын Бага хурал, УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүс Ш.Ахмади, Н.Ибрагим, Ж.Адырбай, Н.Шабах, Ж.Бахыт, М.Оразбек, С.Илияс, Ш.Ногай, Т.Риян, Т.Худайберген, Т.Нуга, Жанылган, Омарбек, Ш.Улболган, А.Орынбай, А.Зардыхан, С.Исхан, Х.Сайран, Зохиолч, яруу найрагчид М.Хурманхан, Х.Шабдарбай, Б.Монголхүү, Х.Баман, Ж.Хуанган, О.Солдатхан, Х.Тойлыбай, Т.Бодаухан, Ш.Шынасыл, М.Зулькафиль, Ш.Жахсыбай, Р.Сураган, Х.Хупыр, Х.Байыт, Шамер, Шашны зүтгэлтэн, хажы цолтон М.Оразбек, Б.Нажитпан, М.Мамырхан, Х.Алхан, Х.Сайран, Ш.Рахметулла, Б.Кагбатулла, Б.Көкөнай, А.Рахат, Х.Батырбек, З.Авдил, Х.Мейрам, Р.Силам, Улсын хошой аварга малчин А.Орынбай, Б.Гончиг, Улсын аварга малчин мэргэжилтэн Жанылган, Эней, Базар, Анес, Танзил, Серхан, А.Бейлхан, Хадият, Көкен, Калим, тамирчин Х.Сауырбай, М.Тохтарбай, Т.Дакей, Адей, А.Жангирхан (бөх), Ж.Биган (шатар), А.Сейл (хөнгөн атлетик) зэрэг алдартанууд төрөн гарчээ.

Байгаль, газар зүй

Дэлүүн сум манай орны баруун хязгаарт, Алтайн өндөр уулсын дунд оршдог. Аймгаас 150, нийслэлээс 1800 орчим км зайтай, 549.1 мянган га нутаг дэвсгэртэй. Алтай, Толбо, Булган сум, Ховд аймгийн Ховд, Дуут сумтай, баруун талаараа БНХАУ-тай хил залгадаг. Өмнөд зүгийн Хар уулаас хойд зүгийн Төвшин нуур хүртэл 112 км, дорно зүгийн Нортоос баруун зугийн Үсгээн хүртэл 75 км юм. Нутаг дэвсгэрийн 515.1 мянган га-г малын бэлчээр, 400 га-г хадлангийн талбай эзэлдэг.

Далайн түвшнээс 1800-4000 м өндөрлөгт оршдог. Сумын нутаг байгалийн баялаг ихтэй бөгөөд алт, нуүрс, гянт болд, шохой, гранит зэрэг ашигт малтмал элбэг Шегиртай (Чихэртэй), Ганц модны рашаанууд янз бүрийн өвчин эмгэгийг эмчлэхэд чухал ам тустай. Цаг агаарын байдал сэрүүхэн, тогтворгүй, жилийн дундаж температур 0-7 градус, хүйтний улиралд -42 хэм хүртал хүйтэрдэг. Долдугаар сард +30+33 хэм хүртэл халдаг. Жилд дунджаар 80-100 мм чийг буудаг. Салхины хурд 26-34 м/сек хүрдэг тохиолдол бий. Сумын төв далайн тувшнээс 2160 м өндөрт байрладаг. Тал нуур (Далакөл), Чихэртэй. Тенрек, Бузаукөл, Саралахаз. Суыхкөл зэрэг нуур Ганц мод, Чихэртэй, Дэлүун зэрэг голтой. Эдгээр голууд Буянт голтой нийлж. Хар ус нуурт цуттадаг. Ой мод багатай бөгөөд хэсэг газарт хар мод, бургас, харгана ургадаг. Арц, таван сапаа. хүнцэл, гаа, зад өвс, хаг өвс, царван зэрэг эмийн ургамал, тошлой хар, улаан хад зэрэг жимс жимсгэнэ, хялгана, өлөн өвс, ерхөг, агь, хиа мангир, сонгино зэрэг ургамал элбэгтэй. Буга, янгир, аргаль, угалз, ирвэс, шилүүс, баавгай, чоно, үнэг, мануул, нохой зээх, өмхий хүрэн, туулай, булга, тарвага, зурам, хэрэм, үен зэрэг ан амьтам, тас, бургэд. ел, хойлог, сойр, шар шувуу, ууль, хэрээ, элээ, болжмор, тагтаа, шаазгай шонхор, тоодог, чуй начин, ятуу, хур, хон хэрээ зэрэг шувууд нутагладаг Тогоруу, галуу, ангир, нугас, цахлай, хун, хавтгалж зэрэг усны шувууд хавар ирж, намар буцдаг. Тус сумын нутаг дахь Хөх сэрхийн нуруу бол манай орны томоохон Дархан цаазтай газарт тооцогддог.

ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Ачит нуурын хадлангийн их нөөцийг түшиглэн 1937 онд Ногооннуурт мал аж ахуйн машинт станци байгуулагджээ. Станцид Бөхмөрөн, Цагааннуур, Алтанцөгц, Жаргалант-Сагсай, Бахат, Булган зэрэг сумдаас олон иргэн ирж суурьшсан байна. Улмаар Хасын улаан чулуу гэдэг газарт 1948 онд Бага сургууль (эрхлэгчээр нь Цагааннуур суманд багшилж байсан М.Улыхпан байгуулагджээ.

Иргэдийн тоо нэмэгдсэний дээр нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, засаг захиргааны шинэ өөрчлөлтийн дагуу Цагааннуур сумын 4, 5, 6, 8,10, 11 дүгээр багуудыг тусгаарлан 1952 оны 8 дугаар сарын 15-нд 7 баг. 580 өрх, 2916 хүн ам, 42752 толгой малтай Ногооннуур сумыг байгуулжээ. Цагааннуур суманд 1955 онд 250 гишүүнтэй байгуулагдсан "Энх тайван” нэгдэл одоогийн Бугат сумтай нийлсэн бол 1956 онд 108 гишүүнтэй байгуулагдсан 'Партизан" нэгдэл (дарга нь О.Сайхан) Ногооннууртай нийлсэн юм. Сум одоо 6500 хүн ам, 1460 өрх, 180.0 мянган малтай Одоогийн Ховд багийн орчим 1959 онд "Мандах" нэгдэл Ховд сумтайгаа 7553 толгой мал, 42 өрхтэй тусгаарлагдан байгуулагдсан ч 1961 онд эргээд нийлсэн байна. 1946 онд О.Сайханы санаачилгаар энэ нутагт 11 гишүүн, 62 мал, тариалангийн 3 га талбайтай нэгдэл байгуулагдаж, 1962 онд Цагааннуурын "Партизан" (дарга нь Огноо) нэгдэлтэй нийлж томоохон аж ахуй болтлоо хөгжин. 1990 оныг хүртэл үйл ажиллагаа явуулжээ. Мөн 1959 онд 274 өрх, 1183 хүн, 19940 малтай, "Мандах" нэгдэлтэйгээ байгуулагдсан Ховд сум 1961 оны 10 дугаар сараас Ногооннуур сум-нэгдэлтэй нийлжээ. Нэгдэл 1991 онд хувьцаат компани (захирал нь А.Журагат) болж, 776 өрх, 3939 хувьцаа эзэмшигч, 38 сая төгрөгийн дүрмийн сан, 35000 толгой мал, 360 гаруй тариалангийн талбай, 18 трактор, 14 автомашинтай ажиллаж, жилд 10 сая төгрөгийн орлоготой, 70 га-д ур тариа, 20 га-д төмс, 10 га-д хүнсний ногоо мөн механикжсан 3 салаа 150 га ногоон тэжээл тариалж байв. 1961-1990 он хүртэл нэгдэл нь бригадын системээр ажиллаж, бригад бүр хагас суурьшсан төвтэй болж, малчид нийтээр орон сууц, мал сүрэг нь хашаа хороогоор хангагджээ. Зөвхөн 1995 он гэхэд 10.0 мянга гаруй хүн ам 112 0 мянган толгой мал, 2000 га гаруй тарйалангийн талбайтай жилд 46.0 мянган төл бойжуулдаг 7500 тн хадлан бэлтгэжээ. Жилд 5000 орчим тн малын тэжээл бээлтгэх Тэжээлийн аж ахуй, 35.0 мянган толгой малтай “Партизан” конпани ажиллаж, нэгдлийн 15.0 мянган мал хувьчилагдсан байв.

Байгаль, газар зүй

Мал сүрэг бэлчиж идээшлэх, газар тариалан эрхлэхэд нэн таатай, ашигт малтмал, ой модны зохих нөөцтэй тус сум нь аймгийнхаа Алтанцөгц, Баяннуур, Бугат, Улаанхус сум болон Увс аймгийн Бөхмөрөн, Ховд сум, Оросын Холбооны Бүгд Найрамдах Горно-Алтай улсын Хос-Агаш, Тыва улсын Мөнгөн тайга районтай хиллэдэг бөгөөд Улаанбаатар хотоос 1860, Өлгийгөөс 110 км зайтай оршдог.

Сумын нутаг дэвсгэр 6585 кв.км, Асгат, Улаан-уул, Дулаанхар, Бураты нь ашигт малтмал ын арвин их нөөцтэй. Далайн тувшнээс 1435-3500 м өндөрт оршдог. Дулааны улиралд +35, хуйтний улиралд -40 хэмд хүрдэг. Эрс тэс уур амьсгалтай, Ховд, Бөхмөрөн, Асгат, Тургэн, Бураты, Хавцал, Нарийн, Хатуу гол, Хэрээ, Холбоо, Цагаан, Ногоон зэрэг нууртай Цэнгэг устай алдарт Ачит нуурын усанд төрөл бүрийн загас элбэг, хулс, зэлс ургадаг бөгөөд зэрлэг гахайтай. Нуурын сав газар нь аймгаа хадлан тэжээлээр хангах их нөөцтэй, газар нутгийн таван хувь нь ой мод, ан амьтан элбэгтэй нутаг юм. Ховд багийн нутаг газар тариалан эрхлэхэд тохиромжтой бөгөөд энэ орчмын Хар арал нь битүү ойтой, чацаргана, ховор амьтан, шувуу, өвс ургамал бүхий үззсгэлэнт 10300 га талбайтай. Дэвэлийн арал 2000 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор байгалийн нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэрийг хадгалах зорилготой Байгалийн нөөц газраар тогтоогдоон.

Сумаас төрсөн алдартнууд

Хөдөлмөрийн баатар М.Ахан, Т.Шарипхан, Н.Шанкей, Б.Класбай, Гавьяаг цолтон Б.Норжин, Х.Султанхан, Х.Шакен, Ц.Чантуу, Улсын аварга X.Сембай, Салданбай, Б.Сейсенбай, X.Мухамедхали, Б.Бейсхан, Е.Үмбетхан, Б.Бекешхан, М.Ахбай, Ш.Мүталип, Р.Хуттыбай, Д.Хашдаа, Күжикей, Ш.Шайхы, Е.Хурметхан, У.Таку, Н.Тортөбел, Дулат,

Дахмаа, Балжин, Б. Дэгдээ, М.Алимхан, Б.Бөкен, С.Оразхан, Б.Есимхан Ардын хувьсгалын партизан О.Хаш, Б.Алаг, Б.Аюур, 3.Бамбиш, Т.Хөх, Н.Жамхүү, Б.Тогтох, А.Шагдар, Б.Цэдэв, ШМягтжав, 3.Бямбва, Ц.Аюушжав, А.Очир, Шинжлэх ухааны доктор, профессор X.Хабидаш, Х.Ислам доктор О.Төлеу, дипломат ажиптан З.Сүхээ аймгийн арслан Б.Иваныш, алдарт уяач Т.Күнгейбай, уран сайханч Т.Көпбарген , К.Үмитхан, С.Хапиза, Ташкен нар энэ нутгийн бахархал юм.

ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Казах, урианхайчууд 1800-аад оны эхэн уеэс энэ нутагт суурьшиж эхэлсэн. 1963 онд хилийг шинэчлэн тогтоохдоо Улаан уул зэрэг газар нутгийнхаа зарим хэсгийг харийнханд алдсан гашуун түүх бий. Одоо Даянтай хил залгаа Улаан уулын боомтоор улирлын чанартай арилжаа наймаа хийгддэг. Монголын казахуудын нэрт баатар Керимбай, ноён Хиюбай, баян Хыдырбай, эрэлхэг эр Асылбек нар энд мөнх оршжээ. Таян ханы хүн хөшөө, Бөхөн уулан дээрх Сосорын худаг, Бойтог баяны хороо, Турахбайн сай, Зост эргийн их хүрээний, Уужмын сум хийдийн суурь, Архалых баатрын булш, Бур хан нуур гэх мэт домогт газрууд байдаг.

1880-аад онд Сагсайд орос Никифоровын худалдааны цэг, мөн ноос угаах газар ажиллаж байсан тухай туухэн сурвалж бичигт дурдсан байдаг. 1959онд Уужимд улсын зэрэглэлтэй амралтын газар байгуулагдан ажиллаж байснаа 1990 онд хувьчлагдаж, тууний сууринд 2000 оны эхнээс “Сая бах", "Көк жол" амралтын газрууд сэргээн байгуулагдсан. 1958 онд Даянгийн "Ху уйд” хуухэд багачуудын зуслан байгуулагдаж, 1963 оноос Уужмын амралтын газарт харьяалагдаж. Зост эрэгт шилжин байрласан. Сумын төвөөс 30 км зайтай, уйл ажиллагаа явуулсаар байна. Ховдын хязгаарын Алтайханы аймаг болон казах хошууны ардуудыг харьяалуулан 1925 онд байгуулагдсан Жаргалант-Сагсай сумаас 1959 онд Бугат, Сагсай хоёр сум тусгаарлагджээ. Ингэхдээ Сагсайд Улаанхус сумын зарим баг, Уужмын бага сургууль зэрэг байгууллага, нэлээд газар нутаг харьяалагджээ. Сумын төв Улаанбаатараас 1672 км, аймгийн төвөөс 28 км зайтай оршдог. Одоогийн сумын төв нь хүрээ, сүм хийд байгуулагдсан эртний суурин газар байсан. 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдахад аймгийн төвийг Даянд байрлуулах тухай санал гарч байснаас үзэхэд энэ сумын нутаг чухал байршилтай байсан аж.

Байгаль, газарзүй

Баян-Өлгий аймгийн баруун урд хязгаарт Өлгий, Бугат, Улаанхус, Цэнгэл, Буянт сум, БНХАУ-тай хил залган, далайн түвшнээс дээш 1750-3800 м өндөрт оршдог. 314.0 мянган га нутаг дэвсгэртэй, 272.0 мянган га бэлчээр, 800 га тарйалангийн талбай, 94.2 га ой мод той, 1200 орчим өрх, 6000 гаруй хүн ам, 120.0 мянга орчим мал тай.

Даян, Харнуур, Ховд, Сагсай, Тургэн, Kол-Агаш, Ямаат, Соншнот зэрэг гол, нуур, Ешки өлгөн, Ёлт, Сонгинот, Ямаат, Емшек асу, Мөст зэрэг сүмбэр оргил, өндөр уулсаар хүрээлэгдсэн Уужим, Битүү зэрэг хадлан, тариалангийн тал газар бухий узэсгэлэнт нутагтай. Буга, баавгай, аргаль, угалз, шилүүс, халиу, хэрэм, хойлог, бургэд, тогоруу зэрэг ан амьтан, таван төрлийн загас, олон төрлийн ургамал, ой мод элбэг. Газрын хэвлий нь алт, мөнгө зэрэг ашигт малтмал, уул хад нь эртний дурсгалын зуйлсээр 6аян. Түргэн голын сав газарт тариа ногоо тариалдаг. Эрс тэс уур амьсгалтай, өвөл -47, зундаа +36 хүрдэг, зундаа сэрүүн ч өвөл нөмөр нөөлөгтэй нутаг.

Сумаас төрсөн алдартнууд

Энэ нутгаас Т.Сурахбаяр, Ш.Тэвэгт, О.Тилейхан, Х.Мусахан, С.Ажкен, М.Хашгынбай, Ж.Ром, Х.Хызырхан, Т.Жапархан, О.Ныгмет, Х.Болодя, Б.Зарыкхан, И.Зукар нарын төр нийгмийн зүтгэлтэн хөдөлмөрийн баатар Ж.Цээхээ, Адилбиш Гавъят цолтон И.Ахтышхан, Б.Ханан, Ш.Дөндей, эрдэмтэн доктор

О.Сахай, К.Ахсолтан, Ц.Баатар, Ц.Гантулга, Ц.Баттулга, Ө.Есболды, Б.Хайрат, Р.Хоролжав, М.Озила, ардын найрагч Тандайбай, олон улсын сэтгүүлч О.Хахар, айтысын найрагч Ж.Сезимхан, М.Ынтан хөгжимчин Р.Байысхан, Ахыбай, уран дархан Гончиг, Жаман, ахмад дайчин М.Хабдыраш, Х.Рахатжан, Х.Сахай, С.Аукебай, Н.Дасим, Б.Машине, Н.Секей, Т.Хасен, С.Жумахан, А.Махсура, М.Оразхан, Т.Үрлээ, Сапах, О.Хуатхан, Б.Сейлхан, алдарт уяач К.Казарбай, Рахметхан, Хызыр, Хызметхан, Матей, Жанибек нар төржээ.

ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Орон нутгийн засаг захиргааны нэгж өөрчлөгдөж Ботахара, Шыбарайгыр сумд нэгдсэнээр 1938 оны 8 дугаар сарын 28-нд 1000-аад айл өрхтэй Толбо нуурын нэрээр Капан төбед Толбо сум байгуулагджээ. Сум анх байгуулагдахад засаг захирганы ажлыг 12 багаар дамжуулан үйл ажиллагаагаа эхэлсэн байна.1940 онд одоогийн сумын төвд шилжиж иржээ.

Толбо сумын зүүн хэсэг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд сумд, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Бугат, Алтай, Буянт, Дэлүүн зэрэг сумдтай хиллэдэг Сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 1620 км, аймгийн төвөөс 77 км, нутаг дэвсгэрийн нийт талбай 297469 га ба далайн түвшнээс дээш 2100-4000 м өндөрт оршдог. Бургаст, Борт, Көк адыр зэрэг газар эрдэс баялгийн нөөц ихтэй. 2007 оны байдлаар 6 баг, 948 өрх, 4200 хүн амтай, 100576 толгой малтай байв. Одоо ахлах сургууль, эмнэлэг, цэцэрлэг, соёлын төв зэрэг төсөвт байгууллага, ХААН банк, Холбооны газар, үйлчилгээний байгууллага, 17 аж ахуйн нэгж байгууллага, 24 орчим худалдааны төв үйл ажиллагаа явуулж байна. Сумын төвд 2008 оноос өндөр хүчдэл болон үүрэн телефоны сүлжээ ашиглалтанд орж, хот хооронд болон дэлхийн аль ч улс оронтой харилцах боломж бурдсэн. Тус сумын нутагт оршдог Толбо нуур нь Баруун Монгол дахь томоохон нууруудын нэг бөгөөд 21.2 км урт, 6.7 км өргөн, гун нь дунджаар 12,7 м, нийт 182 км2 талбайтай. Цэнгэг устай бөгөөд Сагсай голд цутгана. Судлаачдын тодорхойлсноор жилд 80 тн хүртэл осман (шар загас), хайрус загас олборлох агнуурын нөөцтэй.

Сумаас төрсөн алдартнууд

УИХ-ын төлөөлөгчид О.Хонафия (1924 оны анхдугаар Их хурал),Б.Ахтышхан,Т.Үмбет(1928 оны V Их хурал), Ж.Адырбай (1926, 1926, 1927 оны II-IV Их хурал), Т.Байдолда (1945 оны VIII Их хурал), С.Илмис (1949 оны IX Их хурал), Н.Малик (1954 оны Улсын Их хурал), Х.Жамтамир (1977 оны АИХ ын депутат),

Т.Дүйсенби (1986 оны АИХ-ын депутат), Хөдөлмөрийн баатар Ж.Серикбай, Н.Запал, Т.Охабыл, Төрийн соёрхолт, caйд асан У.Маулат, Гавъяат цолтон Т.Дүйсенби, М.Амантай, Б.Галаа Партизан А.Хийрэв яруу найрагч Ж.Аргынбай, Ш.Жамлийхаа, И.Яки эрдэмтэд А.Мекей, У.Маулет, Т.Дөрбетхан, Б.Досан, Г.Цогбадрах, Б.Дорж, Ц.Ядамжав, А. Базар, К.Кани, Х.Болатхан, Ж.Еркетай Х.Айбек, нэрт эмч А.Тоня, Б.Хайнел, Хувъсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Н.Оразбай, Ж.Сарикбай, Ш.Еркинбай, Ш.Пунцаг, М.Жүгдэр, Д.Сейлхан, М.Тотила, аймгийн удирдах өндөр албан тушаал хашсан И.Хабай, А.Хажекбер, Б.Темирхан, Ё.Хабыл, Ө.Зейнолда, М.Азине Н.Сагидолда, З.Kaз6eк, Б.Ламия спорын мастер Ж.Жамбалсүрэн нар Толбочуудын бахархал болсон хүмүүс юм.

ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

1921 оны Ардын хувьсгалаас өмнө Ховдын хязгаарт Шеруши, Шыбарайгыр гэсэн казахуудын хоёр хошуу Манж Чин улсын харьяалалд байв. Хувьсгалын дараах Монгол Улсын Засгийн газраас Х.Магсаржав тэргүүтэй албаны хүмүүс томилогдон 1922 оны 12 дугаар сард Шеруши хошууны ард иргэдийн хурлыг одоогийн Улаанхус сумын төвд хийлгэж, Шеруши хошууны захирагчаар С.Далелханыг сонгожээ.

1922 оны сүүлээр Шеруши хошууны төв Ахбалшыхт (одоогийн Улаанхус сумын төв)гаалийн газар байгуулагдан дотоод, гадаад худалдаанд хяналт тавихын хамт ард олны доторх иргэний асуудлыг шийдвэрлэдэг байжээ. 1923 онд энд ноос угаалгын газар байгуулагдсан. 300 гаруй хүн ажилладаг байв. 1923 оны хүн амын тооллогоор Шеруши хошууны 8 зангид 720 өрх харьяалагдаж байлаа. 1926 онд Шеруши хошууны даргыг ардчилсан журмаар сонгох анхны ардын хурал болж, хошууны даргаар М.Хойшы орлогчоор Х.Баймеш, нарийн бичгийн даргаар Т.Даутбай нар сонгогдсон байна. 1928 оны 12 дугаар сард хуралдсан Улсын 5-р Их хуралд тус хошуунаас С.Далелхан төлөөлөгчөөр оролцон, улмаар улсын бага хурлын гишүүнээр сонгогджээ. 1928 онд Ахбалшыхт казахын анхны бага сургууль байгуулагдан, 25 хүүхэдтэй эхэлж, анхны багшаар К.Баймухамед молла ажиллан, бичиг үсэг зааж байснаа, дараа нь тыва үндэстэн Т.Дүгэрэг багшилж, казах, монгол бичиг заадаг болжээ. Тухайн үед Казахуудын дотор бичиг үсэг мэддэг монгол хэлтэй шинэ засгийн бодлогыг мэддэг хүн цөөн байснаас 1931 оныг хүртэл төр засгийн бодлого олон түмэнд олигтой хүрдэггүй байжээ. Тиймээс Монголын нам, төрийн байгууллагаа Коминтерний шугамаар Казахстанаас А.Хасымов, Ш.Өтепов нарын урьж ирүүлэн ажиллуулжээ. Тэдний оролцоотойгоор 1930 оны 6-р сард казахуудын дунд анхны улс төрийн байгууллага болон МАХН-ын үүр 22 гишүүнтэйгээр Шеруши хошуунд байгуулагдан, Намын үүрийн даргаар К.Оспан сонгогджээ. Энэ намын үүр тэр жилийн 10-р сард “Намын товчлох хороо” нэртэй өргөтгөгдөн байгуулагдсан байна.

УЛААНХУСЧУУДЫН БАХАРХАЛ, ЭХ ОРОНЧ, ДАЙЧИН УЛАМЖЛАЛ

Өнгөрсөн зууны Улаанхусын ард түмний түүхэнд мөнхрөх баатарлаг, ухаант үеийнхний төлөөлөгч Жылхышы, Сукирбай, Дөрбетхан, Далелхан нар болон шинэ үеийн төр, нийгэм, соёл, боловсрол, шинжлэх ухаан, аж ахуй,бүтээн байгуулалтын салбарт төрөн гарч, эх орон, ард түмний төлөө оюун ухаан, хөдөлмөрөө зориулж ирсэн алдар, гавьятан, бахархал болсон хүмүүс олон билээ.

Монголын казахуудын дотороос анх Шеруши овгийхан тусгаар улсаа байгуулсан монголчуудын харьялалд орж, улмаар ардын хувьсгалыг талархан хүлээн авч, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэдд идэвхтэй оролцож баруун хязгарт орж ирсэн цагаан гвардынханыг эх нутгаасаа хөөж гаргах тулалдааныг ялалтаар дуусгахад 1921 оны Ардын хувьсгалын партизанууд Т.Даутбай, С.Шангишбай, М.Шалгынбай, О.Махатбай нар мартагдашпгүй гавьяа байгуулсан түүхтэй. Эх орны тусгаар тогтнолын төлөө үнэхээрийн хучин зүтгэж, Японы булаан эзлэгчдийн эсрэг дайн, болон баруун хилийн тулгаратад оролцсон ахмад дайчин 100 гаруй хүн бий. Монголын казак ард тумний дотор Ардын хувьсгалын ялалт анх энэ нутгаас эхэлж хэрэгжиж, засаг захиргаа улс төр, олон нийт, аж ахуй, соёлын байгууллагууд анх Шеруши хошуунд байгуулагдсан. Монгол Улсын төр захиргаа, улс төр, олон иийт, соёл боловсрол, ах ахуйн салбарын удирдах байгууллагуудад анх энэ нутгийн хүмүүсээс дэвшин ажиллаж. төр, нийгэм, соёл боловсрол, аж ахуйн салбарын анхны зүтгэлтнүүд төрөн гарсан юм.

Монгол Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдон ажилласан хүмүүс:

Т.Дауитбай (1924 онд Улсыи анхдугаар Их Хурлаас), С.Далелхан (1929 онд Монгол Улсын V Их Хурлаас), Ж.Мухан (1930 онд Монгол Улсын VI Их Хурлаас), Т.Турды (1934 онд Монгол Улсын VII Их Хурлаас), О.Жамила (1938 онд VIII Их Хурлаас Бага Хурлын Тэргүүлэгч гишүүнээр), Б.Хаби (1938 онд VIII Их Хурлаас), М.Зайсанов (1938 онд VIII Их Хурлаас), М.Тохтамыс (1938 онд VIII Их Хурлаас).

Улсын Их хурлын депутатаар сонгогдсон хүмүүс:

Ш.Оразбай (1951 онд УИХ-ын анхдугаар сонгуулиар Ойгор сумаас), Т.Риян (1951 омд УИХ-ын анхдугаар сонгуулиар Улаанхус сумаас), Б.Хурметбек (1961 онд УИХ-ын анхдугаар сонгуулиар Толбо сумаас), М.Заухан (1954 онд УИХ-ын сонгуулиар Ойгор сумаас), Л.Ахбепи (1957 онд УИХ-ын сонгуулиар Улаанхус сумаас), Б.Шөрке (1963 онд УИХ-ын сонгуулиар Улаанхус сумаас), С.Сүлеймен (1966-онд УИХ-ын сонгуулиар Өлгий хотоос), Х.Ныгмет (1977 онд АИХ-д депутатаар ), О.Болысбай (1986 оны АИХ-д дерутатаар), А.Сарай (1990 оны АИХ-ын дерутатаар), Х.Болодя (1992 оны УИХ-ын гишүүнээр).

Эрдэмтэд: Ө.Хамбар, А.Минис, А.Нота, К.Бихумар, О.Шерхан, С.Жардембек, Р.Асай, Б.Хурметбек

Монгол Улсын Ардын цолтон: Ж.Хибатдолда.

Гавьяат цолтон: С.Шолтай, Ү.Ахтышхан, Б.Хурметбек, Ж.Хаду,   Х.Сураган, Т.Мухамади, Х.Ахметбек.

Төрийн соёрхолт: А.Нота

Сүхбаатарын   одонгоор шагнагдсан хүмүүс:

Н.Ардабай, А.Паней, Д.Ысхах, Т.Мухамади, Ж.Жүнисхан, Б.Хурметбек.

Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 20 хүн. “Алтан гадаас” 60 гаруй хүн шагнагджээ.

Улсын аварга, сайн малчнаар шалгарсан хүмүүс:

Улсын аварга малчинч: К.Оспан, О.Илияс, Ж.Орманбет, Н.Жанат, М.Абилмажим, А.Ахбапи, О.Болысбай,   С.Бапаях,   Б.Ханат, С.Гылымхан, У.Набет, Б.Сайболат.

Улсын аварга тариаланч, хадланч: Б. Байтей, М.Жангабыл.

Аймгийн аварга, сайн малчнаар 40 гаруй хүн шалгарчээ. Улсын начин Т.Нурхадыл, Аймгийн арслан цол хүртсэн бөхчүүд: А.Паней, А.Түгелбай, М.Борбан, М.Азькей, М.Нажхей, 3. Бохай, Ж.Алькей, С.Бердьхан.

Зохиопч, яруу найрагчид: Х.Мәхфуз. Б. Имашхан, И.Еликбай. Ж.Байыт, Х.Даян, П.Мурат, Б.Хызай, Ы.Беримбай, Ы.Кенес , С.Хабдай, Б.Марат.

Хөгжмийн эохиолч, хөгжимчин, нэртэй домборчид: Х.Файаолла, Б.Хибатдолда, А.Ахметбек, Х.Сахай, С.Өсерхан, Ф.Бержан, С.Хурмет.

Байгаль, газарзүй

Манай орны хамгийн баруун хязгаарт Алтайн болон Сийлхэмийн нурууны уулархаг бүсэд оршдог. Баруун урд талаараа БНХАУ-тай, баруун хойд талаараа ОХУ-тай хиллэдэг. 4600 кв.км нутагтай, 1900 өрх, 8800 гаруй хүн амтай, 180 мянга орчим малтай, казахууд амьдардаг. Аймагт хүн амын тоогоор нэгдүгээрт, малын тоогоор гурандугаарт ордог.

Cумын  нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь далайн түвшнээс 2500-3000 м өргөгдсөн мөнх цаст, уул хадтай уулархаг нутаг, хамгийн өндөр цэг нь Алтай Таван Богдын Хүйтний оргил 4374 м. Алтайн ба Сийлхэмийн нурууны үргэлжлэл болох Баян уул, Овоот сайр, Сонгинот, Хуйтас, Хар ямаат, Улаан хайрхан, Орогт зэрэг мөнх цаст оргил бүхий ноёлог уулс, эдгээрээс эх авдаг цэнгэг устай Ховд гол, Их ойгор, Хар ямаат, Бор бургас, Coroor, Улмаст, Нохойт, Гурван булаг, Монгол гол, Билүү зэрэг том жижиг 10 гаруй голтой Таван Богд ууланд "Потанины мөсөн гол'' хэмээгдсэн 20-иод км урт мөсөн гол байдаг. Даян, Хар нуур, Есөн нуур, Хаг нуур, Ногоон нуур зэрэг нуур цөөрмүүдтэй бөгөөд эдгээрт хадран, сугас зэрэг загас элбэг. Терект, Билүүгийн рашаан байдаг. Эрс тэс уур амьсгалтай, жилд унах хур тундасны хэмжээ 50.0-115.5 мм, агаарын хамгийн дулаан нь +20+25°С, хамгийн хүйтэн нь -31-45°С хэм. Ой мод бага, зөвхөн Даян нуурын орчим болон Хатуу, Терект, Баян уулын хавцалуудад бага хэмжээний хар мод, зарим голын ай саваар улиас, бургас, хус, уулын болон цөллөг бэлчээрийн газарт зааг, харгана, бут зэрэг тарчиг модлог ургамал, нохойн хошуу, чацаргана, тошлой, хад, улаан загах зэрэг жимсний төгөл модны бут элбэг байдаг. Бэлчээр нь шим тэжээл сайтай ургамал, өвсний төрөл олон, голын ай сав, чийглэг газаруудад өлөн, зэгс, ерхөг, хурган чих, тарваган шийр, уулын хяр бэлээр хялгана, агь, таана, шарилж, цаван, бэд, төр өвс, ортууз, хамхуул зэрэг малын тэжээлийн болон алтан гагнуур, хүн орхоодой, вансэмбэруү, зэрлэг сонгино, удвал, нохойн хошуу, алтанхундага, таван салаа, хурган засаа, царван, халгай зэрэг эмийн ургамлаар баян.

ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

1911 оноос өмнө буюу Манжийн ноёрхлын үед одоогийн Цэнгэл сумын цагаан, улаан (мончаг), хар гэсэн 3 соёны тыва үндэстнүүд Ховдын хязгаарын 7 хошуу урианхайн цэрэг, хамжлага байсан бол казах өрхүүд Шеруши Үкирдад харьяалагджээ. Манж Чин улсын ноёрхлыг түлхэн унагаасны дараа Алтайн урианхай, Шеруши укердагийн айл өрхүүд 1912 оноос Богд хаант Монголын тулгар төрд багтан орсны дотор одоогийн Цэнгэл сумын иргэдийн өвөг, дээдэс байв.

1921 оноос Тывагийн 3 соёныг 3 сум, казахын үкерда нарт харьяалах айл өрхүүдийг 1923 оноос Шыбарайгыр. Шеруши гэсэн 2 хошуу болгосноос одоогийн Цэнгэл сумын нутагт амьдарч байсан казах иргэд Шеруши хошуунд харьяалагджээ. 1926 онд тыва 3 хошуу нийлэн Цэнгэл хайрхан сум болж, Чандмань уул аймагт, 1930 онд Шеруши хошууны харьяа Бахат, Санрау, Хурман сумд байгуулагдан нөн аймагт, 1932 оноос Ховд аймагт харьяалагдсан байна. Эдгээр Санрау, Хурман сумдын ардуудын ихэнх нь одоогийн Цэнгэл нутагт амьдарч байв. 1938 онд овог, отгийн нэрээр байгуулагдсан сумд газар, усны нэрээр нэрлэгдэх болж, Цэнгэп хайрхан, Цагаан гол сум байгуулагдсан Ховд аймагт, 1940 оны 8 дугаар сараас Баян-Өлгий аймагт харьялагджээ. 1952 оны 10 дугаар сард Цэнгэл хайрхан, сумын нэрийг Цэнгэл болгожээ. 1963 онд Цэнгэл, Цагаан гол сумд нэгдэн Цэнгэл сум хэмээн нэрлэгдэж, 1972 оны АИХ-ын тэргүүлэгчдийн 158 дугаар тогтоолоор сумын төвийг Хөшөөт гэж тогтосон байна.

Байгаль, газарзүй

Цэнгэл сум эх орныхоо баруун хоймрийг эзэгнэн, БНХАУ,ОХУ-тай хил залган, гурван улсын хилийн уулзварт оршдог. 6466 хавтгай дөрвөлжин газар нутагтай. Сумын газар нутгийн 56% нь Монгол Алтай нурууны тусгай хамгаалалтай газартхамрагддаг.

Ихэнх нь далайн түвшнээс дээш 1800-2000 м өндөрт оршино. Таван богд (4653 м ), Цэнгэл хайрхан (3943 м) Өндөрхайрхан(3914 м) Битүү(3654 м), Цагаанхайрхан (3628 м), Их Түргэн (3507 м), Баяны нуруу (3442 м) зэрэг сүмбэр оргилууд Цэнгэл нутагт оршдог. Алтайн нурууны   мөнх цаст ориглоос эх авдаг. Цагаан ус, Рашаант, Хоромдог, Цагаан гол, Загастай, Их Хүйтэн, Түргэн, Сумдайраг, Могойт, Хатуу, Хотон зэрэг гол мөрөн Ховд голд цутгадаг ба орон даяар алдартай Хурган, Хотон, Хар нуур, Улаан хад (Онхад) нуурууд бий. Ой мод, жимсний төгөл, эмийн ба бэлчээрийн ургамал, дэлхийд ховордсон ан амьтан, жигүүртэн шувууд элбэггэй. Мэргэжилтнүүдийн урьдчилан судалснаар алт, мөнгө, зэс, гянт болд, хайлуур жонш, зоосон будаг зэрэг эрдэс баялагтай.

Энх цагийн алдартнууд

Цэнгэлчүүд энх цагийн хөдөлмөр, эх орны бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулж, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухааны салбарт алдаршсан сайчуудаараа бахархдаг, Цэнгэлнүүдээс шалгарсан төрийн зүтгэлтэн, УИХ-ын ба УБХ-ын гишүүн П.Ноост (1924 он), С.Далелхан (1928), Б.Хаби (1940), С.Өшетай (1940), Д.Уртнасан (1949) нар юм.

Тус сумаас АИХ-ын депутатаар сонгогдсон М.Хашгынбай, Э.Батвай, Ш.Балдан, Б.Дүтэрэг, А.Дэмбэрэл, Ж.Адъяа, Ж.Магсар, Ч.Чунай, М.Хадари, Ш.Сахи. М.Каримбек, С.Цэцэг, Х.Хузкей, М.Самат, 1990 оны УБХ-ын гишүүнээр Н.Самат, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан Т.Султан, Р.Сандалхан, А.Бакей, А.Тлейхан нарын нэрс аймаг, сум төдийгүй улс даяар танигдан алдаршсан байна. Аймгийи анхны дарга Б.Хаби, нам, төр, засгийн байгууллагад удирдах алба хашсан Б.Хуанган, А.Шакерхан, О.Махабыл, сайд Р.Сандалхан, элчин сайд Т.Султан, Д. Пунца,. орлогч сайд А.Тэгисшил, Ж.Зуха, засаг дарга, түуний орлогчоор ажилласан Б.Хуанган, Х.Даулетбай, С.Хасым нарын төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд тус сумаас төрөн гарчээ. Тус сумаас аж ахуй, соёлын олон алдартнууд төрсний дотор Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ахтан, Гавьяат уурхайчин Ш.Ыдырыш, Д.Жамбаа, Гавьяат барилгачин М.Мектеп, С.Хасым, Соёлын гааьяат зүтгэлтэн, зохиолч Т.Султан, Ч.Галсан, Гавьяат баш С.Даржаа, Я.Шуурав, Гавьяат эдийн засагч М.Зайнелхан, Гавьяат зоотехники М.Жумагали, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Стамбул, Гавьяат тээвэрчин Р.Сандалхан, Гавьяат тамирчин О.Бахыт, Гавьяат малчин X.Жанхабай нараар зүй ёсоор бахархдаг. Мөн Улсын хошой аварга Х.Жамхабай, С.Цэцэг, Ц.Алдар, Л.Беймухамедээс гадна улсын аварга цолтой малчин, саальчин, мэргэжилтэн, трактор-комбайнчаар 20 гаруй хүн шалгарчээ. Цэнгэл сумаас гарсан нэрт эрдэмтэн, шинжлэх ухааны доктор Б.Базылхан, А.Магыш, доктор Я.Шуурав, Ш.Халтай, X.Даваасамбуу, Х.Охас, С.Дандар, Т.Султан, А.Тегисшил, А.Бакей, А.Муратхан, Г.Золбаяр, Б.Самат нар Монгол орны шинжлэх ухааны сэтгэлгээ, оюуны сан хөмрөгт зохих хувь нэмэр оруулсан юм. Улсын заан Т.Абдигажы, улсын харцага О.Бахыт, аймгийн арслан С.Исламбек, Х.Хажмухан, Д.Пунцаг, Г.Айдос, боксын спортын мастер Ж.Бөкей, сур харвааны улсын аварга Н.Буянтогтох нарын спорын амжилтыг улс даяар мэднэ.

Цагааннуур тосгоны товч түүх

Цагааннуур сум (тосгон) нь 1938 онд Увс аймгайн Бөхмөрөн сумын 1, 2, 3 дугаар баг, казахын Бахат сумын 4 дүгээр багаар эмхлэгдэн, Ховд аймгийн харьяанд байгуулагдсан түүхтэй. Сумын анхны даргаар С.Намзан олон жил ажиллажээ. 1952 онд Цагааннуур сумын 4,5,6,8,10,11 дүгээр багаар Ногооннуур сумыг байгуулжээ. 1963 онд Цагааннуур сум татан буугдаж, зарим хэсэг нь Ногооннуур суманд харьяалагдаж, улдсэн нь Цагааннуурын дамжлага баазыг түшиглэсэн Цагааннуур хороо болжээ.

1994 онд УИХ-ын 36 дугаар тогтоолоор Цагааннуур хороог татан буулгаж, Ногооннуур суманд нэгтгэж, Цагааннуур нь тосгоны статустай болсон юм. Одоогийн Цагааннуур тосгоны хилийн дээс,зарим газар нуттийг БНМАУ-ын СнЗ-ийн 1962 оны 231, Баян-өлгий аймгийн АДХГЗ-ны 1987 оны 40 дугээр тогтоолоор тус тус тогтоосон нь эдүгээ хүчин төгөлдөр хэвээр байна. Цагааннуур хороо нь 108.9 кв.км эдэлбэр газартай байсан бөгөөд 1994 онд УИХ-ын шийдвэрийн дагуу Ногооннуур сумын ИТХ-ын тогтоолоор тосгонд 36000 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Цагааннуур тосгон нь газар зүйн байрлалын хувьд Монгол Алтайн уулархаг мужид оршдог бөгөөд баруун, хойд талаараа ОХУ, зүүн өмнө талаараа Улаанхус, Ногооннуур сумдтай хиллэнэ. Улаанбаатар хотоос 1583 км. Өлгий хотоос 70 км зайтай, далайн түвшнээс дээш 2115 м өндөрт оршдог. Эхэн нуур, Дунд нуур, Адаг нуур, Цагааннуур гэсэн нууруудаас өөр гадаргын ус байхгүй. Цагааннуур нь мөнх цэвдгийн, гадагш урсгалтай, цэнгэг устай нуур юм. Газар нутгийн хэмжээгээр бага ч жилийн 4 улиралд тосгоны 11000 гаруй толгой мал, мөн хил залгаа 3 сумын мал зусч, өвөлжин онд ордог, бэлчээр ус нь талхлагдаагүй, тачир боловч хиаг, ерхөг, согоовор, хялгана, агь, дэрс, ботууль зэрэг өвс ургамал хослон ургасан үржил шим сайтай нутаг юм. Цагааннуурт хавар, зун, намар улирлын чанартай урсах Хойлог, Бураатын гол цутгадаг. Уулсаараа янгир, аргаль, тарвага, үнэг, чоно, туулай гэх мэт ан амьтад, хойлог, шонхор, ангир, хун, галуу зэрэг шувуудтай. Байгалийн нөөцийн хувьд сайн судлагдаагүй, цаг уур нь аймгийн дундаж үзүүлэлттэй ижил.

Түүхийн эх сурвалжаас үэвэл Цагааннуурын Хойлогийн өргөн ширэг хэмээх газарт Ц.Хасбаатар, К. К.Байкалов нарын захирсан Монгол-Оросын цэргийн штаб 1921 оны 5-8 дугаар сард байрлан хил хязгаарыг тохинуулах уйл ажиллагаа явуулж байсан бол үүнээс өмнө Оросын худалдааны нэгэн суурин байрлаж, олон жил худалдаа наймаа эрхэлж байжээ. Мөн оны хавар Баруун хязгаарын Ардын Намын Төв Хороо, Ардын Түр Засгийн Газар Мөстөөс энэ газарт шилжин ирж ажиллаж байсан түухтэй. Цагааннуур сум (хороо) нь төр, засгаас засаг захиргааны нэгжийг хөгжүүлэх талаар авч явуулсан бодлогын үр дүнд тууштай хөгжлийн замд орж, тус улсын баруун хязгаарын хилийн нэгэн боомтын түшиц газар болжээ. Тус хорооны Цагааннуур дамжлага баазыг түшиглэн Худалдаа бэлтгэлийн анги, банк, АТШБ товчоо, холбоо, сургууль, цэцэрлэг, хүний их эмчийн салбар, эмийн сан, клуб, номын сан зэрэг нийгэм, эдийн засаг, соёлын байгууллагууд үүсч, тэдгээрийг түшиглэн төр, захиргаа, нам, олон нийтийн байгууллагууд уйл ажиллагаа явуулж иржээ.

Өнөөгийн Цагааннуур тосгон нь Ногооннуур сумын нутагт 9 дугээр баг болон бие дааж, баг тосгон статустай, 12 нэгж байгууллага бухий 310 гаруй ажиллагсадтай, 1700 гаруй хүн ам, 390 гаруй өрх, 110001 гаруй толгой малтай уйл ажиллагаагаа явуулж байна.

Энх цагийн алдартнууд

Цагааннуур сумаас төр, нийгмийн зүтгэлтэн, хөдөлмөрийн алдартнууд, эрдэмтэн мэргэд олноор төрөн гарчээ. Ардын хувьсгалын партизан Т.Алаг, О.Аюуш, З.Бямба-Иш, Н.Жамхүү, Б.Тогтох, О.Хаш, Т.Хөх, Оразбай нар болон Халх голын чөлөөлөх байлдаанд А.Авирмэд, Г.Бадам нарын олон хүн оролцжээ.